Wednesday, November 30, 2011

Ганц насанд олон үхэх-Д.Урианхай



Намар,
Ой шарлах бүрд би үхдэг.
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!..

Хавар,
Шинэ ногооны үнэрээр
Хөгшин үнээ өеөдөх бүрд би үхдэг!
Хавсрага салхин догшноор ульж,
Зулзаган модод үндсээрээ булга унах бүрд
Би үхдэг!

Нойрмогхон Монголоос минь хаа тэртээ
Номхон далайд хөлөг живэхэд,
Зүс мэдэхгүй хэн нэгэн, хаа нэгтээ,
Зүрх нь цохилохоо зогсоход,
Нэр нь газрын зурагт тэмдэглэгдээгүй
Нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй
Нэг жижигхэн аралд газар хөдөлөхөд,

Адгийн наад зах нь,
Аглаг хээрийн аниргүйг
Ангийн буун дуу цочооход л
Би үхдэг!..

Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!
Энэнээс ч илүү хэцүү нь,
Нэг насанд,
Нэг л удаа үхдэг хүмүүстэй
Өдөр бүр амьд явах
Бүүр аймшигтай байдаг!..

Д.Урианхай

/түүнийг хараад зам гарч явсанаа мартаад арай л машин дор орчоогүй шүү, азаар Д.Урианхай гуай намайг зам гарч байгааг анзаарсан../

4 comments: