Thursday, December 30, 2010

зүүд л хүсэж байна

Баярын бэлэг гэж
Зүгээр л зүүд хүсэж байна
Илүү юу ч хэрэггүй
Амттай чихэр, оргилуун дарс гээд
Авчихмаар өөр юм алга
Зүгээр л зүүд
Яг одоо, эсвэл ирээдүй биш
Зүгээр л өнгөрсөн дурсамжаа
Зүүдлээсэй чиний байсан өдрүүдийг
Хиргүй инээмсэглэлийг, мөрөөдөлтэй чинь
Ахиад ганц л сонсмоор байна найз минь
Зүгээр л зүүд хүсэж байна..

хоёр цэг..

-хоёр цэгний утгыг мэдэх үү
-мэдэхгүй ээ юу гэсэн үг юм бэ
-хүмүүс ирүүдүйг эсвэл үргэлжлүүлэх гэсэн утганд дандаа гурван цэг тавьдаг харин би ирээдүйг ойрхон гэж хоёроор тэмдэглэдэг, миний ирээдүй хол биш ойрхон юм шиг санагддаг юм..
-аан тиймүү их сонин юмаа. би харин гурав эсвэл дөрөв тавыг бичдэг хэлэх үг их байгаа гэсэн утгаар
-сонин шүү зүгээр л цэгийг хүртэл өөрөөр харж болдог..
/зүгээр л цэгийг хүртэл өөрөөр хардаг хувь хүний бодол гэж сайхан юм даа яг чам шиг сэтгэх хэн ч байхгүй гээд л бодохоор../

Friday, November 26, 2010

нар хүртэл толботой шиг
нам гүм угтаа чимээтэй..

мөрөөдөл гэж сайхан шүү



-Чи мөрөөддөг үү?

-Мөрөөддөг гоё ш дээ..

-Яаж мөрөөддөг гэж?

-Зөвхөн өөрийнхөө дураар тэр дургүй болохоор тэгчих боловуу гэж бодох юмгүй тэгж мөрөөддөг. Хэн ч халдаж чадахгүй зөвхөн миний санасанаар эрх чөлөөтэй..

-Эрх чөлөөтэй гэнээ. гоё юм байна ш дээ тэгээд ямар эрх чөлөө?

-Чамайг байлгаж бас байхгүй болгож ч мөрөөдөж болно. Чамайг хайрлаж бас үзэн ядаж ч мөрөөдөж болно. Энэ бол зөвхөн миний л дур..

-Аан......

/бодлогоширсон нь: “..мөрөөдөлд нь байгаасаа..”/

Wednesday, November 17, 2010

төрсөн өдрийн мэнд

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД МӨРӨӨДӨГЧ НАЙЗАА. НАЙЗУУД НЬ ЧАМАЙГАА ИХ САНАЖ БАЙНА. өө тийн цасаар мэндэлсэнд баярлалаа хайртай шүү.........

Thursday, November 4, 2010

миний дургүй жүжиг

тэд яаж ийм жүжиглэж
тайзны хөшиг ч байхгүй
нэг мэдэхнээ туслах нь
намраас намарт гол дүр болж
намайг эхний эгнээний үзэгчээ болгоод
тэд яаж ийм жүжиглэж
тэгээд тэр уйтгартай үзэгдлээ
төгсгөлгүй үргэлжлүүлж л байна...

Saturday, October 23, 2010

"ЛАА"

энэ шүлгийг хайртай сэтгүүл дээрээсээ уншсан юм. уг нь нилээн дээхний дугаар л даа харин саяхан сэтгүүлээ ахиад эргүүлж суусан чинь энэ доорх шүлгийг олоод, шүлэг гэж энэ дууны үг юм шиг байна лээ хайсан дууг нь олоогүй л байна. 80аад оны том хамтлагуудын нэг "Мөнгөн харандаа" хамтлагын Сэлэнгэ гэдэг эмэгтэйн тухай хөрөг нийтлэлийг ахиад уншсан чинь өмнө нь уншиж байснаасаа илүү хүлээж авлаа ч гэдэг юм уу бүү мэд ямар ч л байсан ахиж уншсан нь ч болсон энэ сайхан шүлгийг мартах байж. тэр эмэгтэйг мундаг л гэж тодорхойлох юм билээ. эмэгтэй хүн зөөлөн хирнээ цаг хугацааны аяст хамгийн ганхашгүй хатуу байж чаддаг юм байнадаа гэдгийг ойлгосон.

"ЛАА"
Наран цонхон цаана бууж
Манан бороон наана сууж
Аяархан, эгэлхэн, бүрэгхэн үдэш
Андын бас амь нэгтнүүдийн тухай
Алсын болоод газрын юмсын тухай
Асгаруулан лаа уйлан шатах юм

Уйлаад байх юм, үгүй ч юм шиг
Уул нь зөв амьдраад ч байгаа юм шиг
Гэхдээ бид хаа нэгтээ
Гэнэт төгөлдөрийнхөө ард суугаад
Лавхан тоосыг тагнаас арчаад
Лаа асаах юм, дахиад л даа

Харин чи хүний төлөө уйлан
Халиран, хуйлран, дөл чинь дуулна
Хайлан нулимсаараа орчлонг төөнөн
Хал хатаар, гал лаваар урсан
Халуун амиа надад зориулдаг чинь
Хамгаас чухал шүү лаа минь
Лаа минь дээ!

Monday, October 18, 2010

ахиад энэ нарыг ийм бүрхэг тэнгэртэй нь
ахиад ийм их уйтгартай нүдээр ширтээ ч үү үгүй ч үү
ахиад намайг тэгж их гуниглуулах хэн нэгэн
ахиад амьдралд минь таараа ч уу үгүй ч үү

/тиймдээ ахиад нарыг гунигтай нүдээр ширтэх хэрэг гарахгүй гэж найдая.. өөрийгөө өөртэйгээ үлдээгээд өшөө шинэ өөрчлөлтийг бүтээнээ../

Thursday, October 14, 2010

Tuesday, September 28, 2010

цаг хугацааг буцаах юмсан гэж
чин сэтгэлэсээ хүсэж байсангүй
цаг хугацаа буцдаг бол гэж
чин сэтгэлээсээ хүсдэг болсон
салхи намуухан сэвэлзээд өнгөрөхөд.........

Friday, September 24, 2010

ямар амттай юм бэ



өдрөөс өдөр өнгөрөхөд
амьдрал ийм амттай билүү
өө яагаад анзаараагүй явсан юм бол
ахиад алдах юм байхгүй болохоор тэр үү..
надад байгаа бүх зүйлс
нэг нэгээр аз жаргал,
чи хүртэл хажууд
чимээгүй ч гэсэн байж л байдаг
чимх чимхээр амьдрал ийм амттай билүү..

Monday, September 13, 2010

хуучны хүмүүс, хуучны үйл явдлууд нойр хулжааж байна.. гэхдээ эд зөвхөн нойр л хулжааж бас бага зэрэг бодолд автуулж чадна.. ирээдүйд эсвэл яг одоо миний хажууд байхгүй хуучны хүмүүс, хуучны үйл явдлууд..

гэхдээ бас цаг хугацаа элэгдэвч хуурамч биш ёстой л он солигдовч хуучрах нь үгүй хүмүүс байгаа нь азтай хэрэг шүү, амьдрал яагаад ийм амттай байдаг юм бол сайхан шүү..

Friday, September 10, 2010

Жинхэнэ инээмсэглэл зөвхөн чин сэтгэлээс л гэрэлтдэг :)

инээмсэглэл гэгч нэгэн сайхан гар байжээ байсаар ч байх биз . тэр бусдад баяр баясгалантай хамт ирж баяр баясгалангын илрэл болж байдаг болохоор өөртөө ихэд сэтгэл хангалуун байдаг нэгэн. арга ч байжуу дээ аз жаргал гэдэг сайхан шүү дээ :)
харин түүний ганц үзэн яддаг дайсан нь худал хуурмаг. учир нь худал хуурмаг түүний үнэ цэнийг алдагдуулж өөрийгөө ч танихгүй болгох дөхдөг болохоор тэр. инээмсэглэл маань худал хуурмагаас болж бусдад баяр хөөр шиг харагддаг тийм уйтгар гунигийг ер нь л хүний гараар могой бариулна гэдэгт ч хүрэх үе байдаг болжээ.
тэгээд нөхөр инээмсэглэл "яаж энэ байдлаас гарах вэ" гэж удаан бодож гэнэ. их олон ч арга олж туршиж үзжээ харин сүүлдээ хамгийн зөв арга нь чин сэтгэлтэй үй зайгүй нөхөрлөх нь хамгийн зөв болохыг тогтоож гэнэдээ. учир нь чин сэтгэлтэй хамт бол тэр жинхэнэ инээмсэглэл болж чаддаг болхоор тэр. чин сэтгэл ч инээмсэглэлийн хамгийн үнэнч найз нь болж тэд хамтдаа илүү тод гэрэлтэж бусдад урьд урьдныхаасаа ч илүү их аз жаргал, илүү их баяр хөөрийг бэлэглэх чадалтай болжээ..
Жинхэнэ инээмсэглэл зөвхөн чин сэтгэлээс л гэрэлтдэг :)

Tuesday, September 7, 2010

чимээ алга өө



надаас асуувал
нам гүм чимээ гарах юм алга
ахиад тодруулах гээд хэрэггүй
аргагүйдээ энд хүн алга

Thursday, September 2, 2010

confusing :(


ёстой сайхан цаг агаартай, ёстой чөтгөрийн өдрүүд хөврөөд л байх шив дээ..

Friday, August 27, 2010

намайг солонго болохын цагт


Л.Өлзийтөгсийн "Болзоо" гэдэг нэртэй шүлэг шиг санагдаж байна үгүй ч байж магадгүй. ямарч л байсан бүх үг нь л таалагдаад байдагийн. орхиж гээж болохгүй дурсамж бас байдаг л юм шиг байгаан. би ч багасаа л одоо ч гэсэн солонгон дээр гулсаж үзвэл гэж боддоод байдагийн ер нь заавал бодол биелэхээр гаргалгаатай байх албатай ч биш харин ч бодит биш зүйлс заримдаа сайхан. харин би бяцхан охин болоод долоон өнгийн солонгон дээрээс энэ сонин амьдралыг нэг харах юмсан сонин л байх...


Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой

Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай

Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай

Намайг од болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайг зүсэлж өгөөрэй.

Thursday, August 26, 2010

харж байгаа чинь худлаа ш дээ

дэлхий бөөрөнхий гэхдээ хавтгай ш дээ

дурлал хүчтэй гэхдээ хувирдаг ш дээ

нар хол гэхдээ ойрхон харагддаг ш дээ

нас урт гэхдээ надад богиндоод байна

хүсэл хязгааргүй гэхдээ гүйцээмээр байна

цаг хугацаа урсаад л

цаг хугацаа хамгийн сайн эмч
анзаарагдалгүй урсдаг ч
анзаарагдтал алсалдаг

Monday, August 16, 2010

дандаа хамт байна гэдэг тийм амархан ам гарах үг биш

Saturday, August 14, 2010

тэр аз жаргалтай

тэр жаахан хүүхэд шиг гэнэн томоогүй бүх зүлийг ердөө л гоё сайханаар л хардаг ер нь муухай гэдэг үгийг яаж тодорхойдогийг ч мэдэхгүй. учир нь тэрний ойр орчинд дандаа аз жаргал өрнөдөг бусдын нүдээр аймшигтай зүйл болсон ч аз жаргалтай болгож чаддаг, заримдаа цаг хугацаанд итгэж, эсвэл өөртөө итгэж бүх зүйлийг аз жаргал болгодог. тэрэнд зүгээр л чин сэтгэлээсээ хайрлах зүйл их олон байдаг болохоор тэр аз жаргалтай байдаг амьдрал мөнгөн дээр биш хайран дээр тогтдог бас жижигхэн ч гэсэн аз жаргалтай амьдрах амархан юм байна гэдгийг тэрнээс харж болно. тэр бүх зүйлийг хайрладаг бүр чин сэтгэлээсээ хайрладаг, ингээд л амттай гоё амьдрах амархан болсон гэсэн..

ингэж л амьдармаар байна ингэж л амьдарна
ЯВАХ ДЭЭРЭЭ ТУЛВАЛ
ЯМАР Ч БАЙСАН ИНЭЭЖ БАЙГААД ЯВНА
ЯМАР САЙХАН АМЬДАРСАН БИЛЭЭ ГЭЭД..

Би ийм...

Би чимээгүй дурлаж, чимээгүй уйлдаг
Хэнд ч хэлэлгүй, хэнд ч садаа бололгүй
Хэрэггүй гунигаа үргээхийг хүсдэг
Би чимээгүй дурлалыг бодож
Чимээгүй мэгшмээргүй байна
Би чамд хайртай гэж хэлээд
Чин зүрхнээсээ баярламаар байна
Би галзууртлаа дурлаж
Гадагшаа унагамаар байна нулимсаа
Би гараас чинь хөтөлж
Гунигаа үргээмээр байна

Friday, August 13, 2010

хаа нэгтээ байж л байгаа /sweet memory/

Цэцгэнд ус агаар нар
Ургаж өндийхөд нь хэрэгтэй байх
Цэцгийг сайхан харагдахад
Ус агаар нарнаас илүү их
Цэцэгчиний сэтгэл
Уужим тайванаар
Ургатал нь хүлээх сайхан сэтгэл хэрэгтэй
Би чиний хувьд
Сайхан сэтгэлт цэцэгчин чинь болохсон
Сайнаас сайн ус агаар нарыг
Сайхан сэтгэлт цэцэгчинээс л авах
Би чиний цэцэгчин чинь болохсон. /05,05,09/


Гаднаа чи надад хайртай
Гэхдээ дотроо бол өөр хэн нэгэнд хайртай
Уг нь бол надад
Хайртай царайлдаг чинь биш
Хайртай сэтгэл чинь хэрэгтэй /26-04-09/


Өөрөө ч мэдэлгүй
Өөр ертөнцийг сонирхоод
Өрөө ч анзааралгүй
Өөр ертөнцөд дасаад
Өөрөөсөө илүү
Өөр ертөнцийг хайрлаад
Өөрийхөө нэг хэсэг болоосой гэж
өөр ертөнц рүү тэмүүлээд
Өөрөө би өөрийнхөө ертөнцийг мартах гэд
Өөр ертөнцөөр амьсгалах гээд /21,04/


Хэзээ нэгтээ өөр хэн нэгнийг хүлээж авахаар бол тэгээд тэр үед нь би чамаас айгаад чамд хэрэггүй юм шиг санагдаад би шинэ хүн болчих хэрэг гарчихгүй бол би чамд хэлье ХАЙРТАЙ гэж..


Хэрвээ чи эд зүйл бол
Би хэнд ч өгөхгүй
Хэрвээ чи цагаан цаас бол
Би тэнд зөвхөн өөрийнхөө түүхийг бичнэ
Хэрвээ чи дуу бол
Би өөр юу ч сонсохгүй зөвхөн чамайг
Хэрвээ чи минийх бол
Би өөр юу ч хүсэхгүй хангалуун
Гэхдээ чи хүн
Зүрх сэтгэлтэй хүн
Надаар биш өөр ертөнцөөр
Намуухан хөглөгддөг тийм хүн



Би мод чи уул, би загас чи далай, би од чи тэнгэр


Тэр уйлахдаа уйтгартай
тэр инээхдээ хөгжилтэй
тэр баярлахдаа хүүхэд шиг
тэр санахдаа чимээгүй
тэр бодохдоо ширтдэг
тэр уурлахдаа дуунд дуралдаг
тэр ганцаардахдаа галзуурах дөхдөг
тэр хайрлахдаа хэмжээгүй
тэр хагацахдаа уйлдаг
тэр хэзээ ч мартахгүй түүнийг
тэр хэзээд хүчтэй байгаасай /26-04/


Тэр түүнд хайртай хажууд нь байхгүй ч
Би тэрэнд хайртай байсан
Тэр надад хайртай ахиад алдахгүй сайн найзаар
Тэр түүнийг санадаг цаг мөч бүрт
Би тэрийг санадаг хайр биш байгаасай гэж
Тэр намайг санадаг түүнийг санахдаа
Тэр түүнээс болж уйлдаг
Би тэрнээс болж уйлсан битгий гуниасаа гэж
Тэр надааc болж хэзээ ч уйлахгүй
Тэр түүнийг тэврэхийг хүсдэг өдөр бүр
Би тэрийг тэврэхийг хүсдэг заримдаа
Тэр намайг тэвэрдэг түүн шиг байгаасай гэж
Тэр түүний нүдийг харж чимээгүй суумаар байдаг
Би тэрний нүдийг удаан харахаас айдаг дасчихна
Тэр миний нүдийг ширтдэг түнийхтэй адил байна уу гэж


Надаар шүлэг бичүүлэх юм
Надад л сайхан бас гунигтай санагдах
Миний зүрхнээс гарах тийм үгсийг
Миний хүсэл болгож бичүүлэх юм /11-05/

hot whiskey-5р сарын бороо, everythings gonna be alright.. , циркийн хурим, шалгалтандаа онц аваад шагнуулсан том бэлэг, анхны борооноор хамт алхсан, эргээд л буцаад байдаг найзууд бас хосууд шиг, шөнө дөл болтол нэгнийгээ мэдэх гэсэн эсвэл түүнийг тайвшруулсан sms-үүд, нэг их бодолд дарагдсан урт сормуустай нүдийг харах дуртай, lovely peterpan, i love my sweet memories..


/хаяж болохгүй юм байдаг бололтой, цаг хугацаа л хүчтэй.../

Monday, August 2, 2010

амттай амралтын өдрүүд :)

Нэг танил маань хотын дарга нарт их хайртай тэднийг их хүндэлдэг хүүхэд байдаг юм. /http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=426996 -эндээс сонирхож үзээрэй/ хотын дарга нар гэдэг маань шар хантаазаа өмсөөд үүрээр босож хотын гудамжыг цэмцийтэл нь цэвэрлэдэг тэр хүмүүсийг хэлдэг юм. Биднийг дулаан хөнжилдөө сайхан зүүд зүүдлээд унтаж байхад аль эсвэл өглөөнийхөө цайг гэрийхэнтэйгээ уугаад ажилдаа явж байхад тэд биднийг цэвэрхэн хотод сэтгэл өөдрөг алхуулах гээд илүү харамж нэхэлгүй ажилласаар л байдаг.
өнгөрсөн амралтын өдрүүдэд найз нартайгаа нийлээд тэдний цөөхөн хэдэн хүнийг баярлуулах гэж хичээлээ. өдрийн хоолонд нь sandwich, ice tea өөрсдөө хийгээд тэдэнд тарааж өглөө. яг яаж баярлуулах эсэхээ багагүй бодсон тэгээд дандаа идэх биш гэж бодоод хирэндээ л хичээж гоё амттайг хийсэн. яахав хоол унд бол хэсэг хугацааны л зүйл гэхдээ дараа нь бүр олуулаа тэдэнд тусалвал зүгээр юм байнадаа гэж бодсон. зам дээр тааралдаад "сайн байна уу ахаа" гэсэн чинь гайхаад л тэгээд "та нарыг хайгаад" гэсэн чинь бүр гайхаад "та нар ямар компаны хүүхдүүд вэ" гэж байна лээ. амралтын өдрүүдийг их хэрэгтэй зүйл хийж өнгөрсөндөө бид нар их баяртай байгаа.
миний хувьд хүмүүс нэгнийгээ баярлуулж дэм өгч байвал амьдралын гоё сайханыг илүү их мэдэрдэг юм шиг санагдсан. Амьдрал гэдэг их баялаг бас сайхан амьдрах, сэтгэл тэнэгэр алхах заавал их зүйл шаарддаггүй харин хүсвэл энэ их амархан юм байна даа гэж бодлоо. Бодлоо гэж ер нь тийм амьдрах итгэлтэй болсон. Бас тэднийг инээмсэглээд /тэд чин сэтгэлээсээ даруухан инээмсэглэж байсан/ араас баярлалаа гэж хэлэхийг нь сонсоод их баярласан энэ их гоё мэдрэмж байсан. олон хүн өөр юу ч хийж болно заавал таньдаг хамаатан садан гэлтгүй бусдыг баярлуулаад тэндээс ямар гоё мэдрэмж авч болохыг мэдэрвэл их гоё юм билээ. Амьдрал өдрөөс өдөрт их олон хоног, урт цаг хугацаа ч гэлээ яг цагаа тулахаар хэтэрхий богинохон, гэхдээ хэрвээ хүсвэл их амттай :)

Wednesday, July 28, 2010

яваагүй байгаа

явчихсан, байхгүй л гэдэг юм
гэхдээ яваагүй ээ байгаа
бүр хамт байгаа
өглөөний нараар дамжуулж
өөрөө тэр инээмсэглэдэг
үдшийн сараар дайж
үг шивнэдэг
салхиар илбүүлэн
санасан бүхнээ хэлдэг
яг хажууд минь дандаа байгаа
яагаад ч итгэхгүй нь гэвэл
явчихсан байхгүй гэдэг үг
яваагүй ээ байгаа...

Friday, July 16, 2010

/хэтэрхий ерөнхий байж болох гэхдээ хэтэрхий сайхан үгс дээ минийхээр бол, ямар ч сөрөг тал байхгүй, байлгах ч үгүй/

АЗ ЖАРГАЛ- энэ үгний үнэ цэнийг яг одоо болж байгаа бүхэн л нотолдог өнгөрсөнд үлдсэн бүхэн хэдий сайхан ч дурсамж, ирээдүйд биелэх мөрөөдөл байхгүй болохоор бүр ч худал мэт. яг одоо надад байгаа бүхэн маань тэр чигтээ аз жаргал...
ХАЙР- хайр дурлал гэхээр хуурамч юм шиг санагдаад харин зүгээр л "хайр" гэхээр илүү нандин юм шиг. нандин гэдэг үгийн хамгийн дөхөж очих илэрхийлэл нь хайр байх эсвэл хайрыг илэрхийлэхэд "нандин" гэдэг үг илүү тохиромжтой байж болох. энэ намайг өөрийгөө танихгүй болтол маань өөрчилж чаддаг ганц зүйл...
ЦАГ ХУГАЦАА- хэн буцааж чадах юм бэ? аймшигтай эсвэл гайхамшигтай юмдаа. их хүчтэй юм шиг санагддагийн...
МӨРӨӨДӨЛ- энэ үг залуу насны хамгийн сайхан чимэг гэж боддогийн. бас эцэс төгсгөлгүй их мөрөөдөгч түүний сүүдэр нь л юм шиг энэ үг. мөрөөдөл чинь биелэх тэр мөчид над дээр ирээрэй найз минь хамтдаа шинээр мөрөөдөе...
НАЙЗ НӨХӨД-намайг тосож авах эсвэл түлхэж хаях хүмүүс олон байх гэхдээ тэд бол харин намайг түшиж дэмжих хүмүүс итгэл л гэсэн үг. тэд миний амьдрах итгэлийг улам бүр бадраадаг...
ГЭР БҮЛ-намайг хүн алж хулгай хийсэн ч бид нэг тал. /гэхдээ тийм зүйл болохгүй/ байж болох бүх аз жаргал, амар тайван, сайн сайханыг тэдэндээ өгмөөр байдаг юм. гэр бүл гэдэг тэр чигтээ өгөх ухааныг сургадаг ч байж болох...
ДУУ ХӨГЖИМ-дарарарадаа би чихгүй байсан бол яанаадаа, хамгийн эхний ээлжинд хамгийн сайн хань болох эддээ, бас амьдралыг гоё өнгөөр харахад хамгийн их түлхэц болдог ч байж магадгүй. ер нь л гайхамшиг...
/амьдрал сайхан бүр дэндүү гоё. яг одоо надад байгаа бүхэн маань намайг аз жаргалтай нэгэн болгодог өөр юу хэрэгтэй гэж сайхаан сайхаан :) /

Friday, July 9, 2010

намайг байхгүй бол

намуухан хөврөх хөгжмийн аяыг
надгүй чи мэдэрч чадах юмуу
намуухан уянгалах дуртай дуу чинь
надаар дутахаар сэтгэлд чинь хүрэх юм уу
намуухан намуухан бүх эгшиг аялгуунд
надтай л хамт биш бол уяран хайлах юм уу..

Thursday, July 8, 2010

ХАЙРЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ ЗАЛУУ НАС



Залуу нас гэдэг үгэнд бас тэгээд түүний үнэ цэнэ, дагаад ирдэг аз жаргалд би хэтэрхий их хайртай. хааяа өдөр хоног өнгөрөх бүрт ингээд л залуу нас надаас холдоод байгаадай гэж бодох үед гунигтай байдаг юмаа. нэг удаа бүр энэ тухай хэтэрхий гүн бодсон уу яасан яг төсөөлөөд л ахиад энэ байгаа цаг хугацаа байхгүй, залуу насаар л хязгаарлагддаг юмс гээд л бодсоор арай л уйлчихаагүй. Магадгүй энд бас нөгөө цаг хугацааны гайхамшиг гэх үү гай гэхүү оршдог байх даа. Гэхдээ энэ гутранги үзэл биш харин залуу насаа хайрласан бодол байсан.
Залуу хүн гэдэг тодорхойлолтонд багтаж явах сайхан шүү. Залуу насыг улам бүр өнгөлөн гялалзуулж байдаг зүйл нь миний бодлоор зорилго, хүсэл мөрөөдөл гэж боддогийн. хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаа тэрнийхээ төлөө амьдарч байгаа цөөхөн ч гэсэн хүмүүсийг хараад л баярладаг бас тэрүүхэндээ атаархах сэтгэл төрдөг юмаа.
Саяхан өнгөрсөн сард "Инээмсэглэл" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болж өнгөрсөн. Тэр тоглолтын дараа хамтлагийнхан тоглолтын сэтгэгдэлээ ярьж байхыг зурагтаар үзлээ. Хамтлагийн дуучин Ганболд /одоо бол өндөр намбалаг, намуухан дуугаар их ухаантай зөв ярьдаг өвөө гэхээр арай эвгүй юм нас тогтсон хүн/ "энэ тоглолтыг хийсэнээрээ би ганц зүлийг харуулахыг хүссэн. үр хүүхэд, ач зээ нартаа аав нь, өвөө нь залуудаа ийм зүйлийг хийж явсан юм шүү гэдгийг харуулахыг хүүсэн тэрэндээ ч хүрлээ". Яг л үүн шиг залуу насандаа яг юуг чин сэтглэээсээ хүсэж багйаа түүнрүүгээ л тэмүүлэх шиг сайхан зүйл алга. Эмээ болчоод үр хүүхдүүдээ бахархан дуриах түүх өгүүлж суунадаа...
Залуу насыг улам бүр тордон хайрлахын нууц минийхээр бол хүсэл мөрөдөлдөө үнэнч байж түүндээ хүрэх гэж боддогийн. БИ ЗАЛУУ НАСАНДАА ХЭТЭРХИЙ ХАЙРТАЙ :)

Monday, July 5, 2010

нарны шилийг зүүх нь???

НАРНЫ ХАР ШИЛИЙГ
НАРНААС ХАМГААЛЖ ЗҮҮДЭГ БОЛОХООС
НУЛИМСАА НУУХ ГЭЖ ЗҮҮДЭГГҮЙ ЮМ
НУЛИМСЫГ НЬ АРЧИХ ГЭЖ БИШ
НУУГДАЧИХСАН СЭТГЭЛИЙГ НЬ ТАЙТГАРУУЛДАГ ЮМ..

тэр гарцаагүй урлагийн хүн-гайхалтай








photo by: Tsegi

Харанга-ийн Лхагваа энэ хүн үнэхээр яалт ч үгүй цаанаасаа гэдэг шиг л урлагийн хүн мөн юм байна гэдгийг өчигдөр болсон түүний "найзуудаа нааш ир" хэмээх тоглолтыг үзээд мэдэрлээ.. тэр тайзан дээр гарч ирэхэд хүн бүр л чин сэтгэлээсээ баярлаж байсан, бас тэр үнэхээр чин сэтгэлээсээ бүхий л эд эсээрээ дуу хөгжим, урлагт хайртай хүн юм билээ.. түүний таван өнгийн хадагтай микрофонд тэрнээс өөр ойртох хүн байгаагүй их хүндэтгэл шүү..
Тэр "урлагт морь нохой мэт зүтгэнэ" гэж хэлдэг гэсэн түүндээ ч хүрч яваа хүн шиг санагдсан. бас "тоосго" нэртэй түүний нарсанд байхдаа байгуулсан хамтлаг нь ирж хамтдаа дуулсан. Тэр хамтлагийнхан яг л хамгийн их хүсэж байгаа зүйлээ дуундаа шингээж дуулж байгаа болохоор яг нэг санаа алдмаар ч юм шиг Гүрээ ахын хэлдэгээр хамрын самсай шархирмаар ч юм шиг санагдсан шүү зүүдээрээ холбоотой, заавал очно гээд л..
нөгөө сэтгээлээс хийсэн бүхэн сэтгэлд хүрдэг гэдэг шиг л энэ тоглолт гайхалтай болсон. жил бүр наадам болж зохион байгуулагдах юм билээ. Тэгэхээр ирэх жилийн тоглолтыг хүлээх л үлдлээ дээ..

Friday, July 2, 2010

Салхины чимээг мэдрэх гэж хичээдэг болж.

Хүн өөрөө туулж байж л мэдэрдэг гэж үнэн шүү. Салхи ийм их хүчтэйг саяхан л ойлголоо. Намуухан салхи хөнгөхөн гунигийг авчраад сэвэлзээд өнгөрөхөд би чинь тэр их мөрөөдөлд ядаж өнцөгт нь ч гэсэн хүрэх ёстой шүү дээ гэсэн бодол аяндаа урсаад л ирдэг.
Хэрвээ салхинд хэл гэж байвал тэрийг нь сураад дандаа салхинд суухсан инээлдээд л биелэх биелэхгүй нь хамаагүй мөрөөдөөд, хэзээ ч гаргалгаа байхгүй зүйлд маргалдаад л, бас салхинд хайртай тэдэн дээрээ очоод хамтдаа их удаан суух юмсан...
...Салхи намуухан үлээгээд шивнээд явсан уу
Сайн явж хүрээрэй
Санана гэхдээ гунихгүй ээ
Салхи сэвэлзээд л сайхан байна
Мөрөөдөлийн чинь захад нь ч гэсэн
Маргааш заавал хүрнэ ээ...