Friday, February 18, 2011

далайд гарах хүсэл

эргээс далайруу биш харин далайгаас эрэгрүү далайд хүрэх чимээ ирдэг.. тэр чимээгээр далайд гарах хүсэл төрдөг.. /БЧХ-2 Дэлгэрийн захианы хэсэг/

далайд гарах хүсэл эрэг дээр байгаа надад төрсөн.. далайд гарах гээд их удаан бэлтгэсэн юм шиг санагдаж байна.. салхи минь зөөлөн илбэсээр л байгаарай..

Педо хотынхон


                                                                                        We live in our PeDo..
                                                                                     /Хайртдаа зориулав../
ПеДо хэмээх хайраар дүүрэн хот. Энэ хот одоохондоо хоёр л оршин суугчтай, нэг нэгэндээ маш их хайртай залуу бүсгүй хоёр амьдардаг. 
Залуу нь бүсгүй дээрээ нисээд л ирдэг, шөнө дунд байсан ч хамаагүй сараалжин төмөртэй цонхыг ч тоолгүй бүсгүй дээрээ нисээд л ирдэг. Залуугийн далавч гэмтсэн ч эдгээж болох эм нь ганцхан энэ хотод л байгаа. Тэгээд удалгүй бүсгүй ч нисдэг болсон, залуугийнхаа их хайраар нисдэг болсон.
Тэд анх цэнхэр гэрэлтэй үзэсгэлэнт хуримын ордонд гэрлэсэн. Педо хотод хуримлахад заавал зочид, гэрчүүд, цэцэг, цагаан даашинз гээд бусад олон хуриманд байдаг зүйлс шаардлагагүй ердөө тэд л байхад болно нэг нэгэндээ хайртай насан туршдаа хамт байх кет бас жинстэйгээ хуримаа хийдэг Педо хотын үнэнч оршин суугчид л байхад болно. Тэд жилийн аль ч улиралд 5-р сарын бороог шиврүүлж чадна.
Энэ хотод амьдрахад ганц л дүрэм байдаг нь "зөндөө хайртай, дандаа хамт" гээд дандаа хамт байхад л болно, яг гэрлэлтийн тангараг шиг..
Одоохондоо энэ хотод хоёр л хүн байгаа нэг нэгэндээ маш их хайртай залуу бүсгүй хоёр, харин ирээдүйд энэ хот олон үнэнч оршин суугчидтай болж бүр ч илүү их хайраар дүүрэн сайхан хот болох болно..

 /өө яг мөн, би олчихлоо, надтай мөрөөдөлөө ярилцдаг чамайг би олчихсон, эсвэл чи намайг олсон.. ямартай ч хамт байгаа нь л сайхан../