Wednesday, November 23, 2011

"Би итгэдэг"- Б.Баясгалан

Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт.
Хуруугаараа би тэнгэрээс дүүжлэгдээд
Нуруугаа амьдралруу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулагдсан ямар нэгэн орон зай бий гэдэгт.
Галт тэрэгнүүд урдаа тийм урт шат тавьчихаад
Газар дээгүүрээ л мөлхөөд байхаар нь заримдаа би цухалддаг ч
Үүл болоод нар, тэдний дэргэд чи минь байхад
Өчүүхэн төдий салхи дэгдэхэд л хөөрч чадах юм шиг санагддаг
Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж
Тэндээс чи гараан сунгаж, намайг татаад л авах өдрийг
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ
Тэнгэр болоод газрын хооронд
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог...
Би итгэдэг, энэ орчлонд
Бидэнд зориулагдаагүй ямар боловч зүйл үгүй гэдэгт...

Б.Баясгалан

2 comments:

  1. Батсуурийн Баясгалан гэж "Хөх мэдрэхүй" бүлгэмийн сайхан яруу найрагч эмэгтэй дээ. 13-р сарын бороо шүлгийн түүвэртэй

    ReplyDelete