Thursday, May 31, 2012

Coldplay Live - Yellow - In HD

 чи намайг "Yellow" гэж нэрлэе гэхэд нь би яагаад зөвшөөрөөгүй юм бол, одоо бодоод бодоод   учирыг  нь олохгүй юм, сонин юмдаа.. би одоо л "Yellow" болмоор байна..



Tuesday, May 29, 2012

Уужирч байна.. уртаар санаа алдаад тайвширмаар болж байна

"Гэгээн цагаан өглөө".. энэ дууг би өөрийгөө  маш сайн зоригжуулж байгаад жилдээ 2 удаа л сонссдог, өнөөдөр нэг өдөр нь байлаа..
      би гэдэг энэ жижигхэн ертөнц 5р сард, 5р сарын сүүлээр л бүр үймэрч дуусдаг.. энэ жижигхэн ертөнцдөө төөрч, төөрч эцэстээ өөрийгөө хичээнгүйлэн сонсож зөв зүгээ олдог болж байна.. олдог болсон нь сайн хэрэг, баярлалаа САЛХИ минь, энэ бүгд ямар ч маргаангүй чиний л ач.. би чиний энэ их хүчээр бүхий л зүйлст, бага багаар талархалд суралцаж байна.. бас тэр их хүчээр чинь өөрийгөө өөрөөр нь хадгалж ч байх шиг..    би 2 жилийн өмнө уйлж байсан учираа мэдэхгүй уйлж байсан, 1жилийн өмнө уйлсан гэхдээ бас багахан ч гэсэн сонсож, ухаарч эхэлсэн, харин одоо жаахан уужирч байна..
       чамтай адил байж магадгүй гэж найдлага тээн уулздаг тийм бусдын ярьж байгаа нь чамтай их төстэй боловч яасан ч чи биш болохоор би эцэстээ уртаар санаа алдаад тэнгэр ширтдэг..    гэхдээ, гэхдээ /энэ "итгэл найдварын гэхдээ" ш дээ/ миний нэг хэлтэрхий, надаас үүдсэн нандин минь чиний тухай бүхий л сонин-этгээд-дотно дурсамжыг над дээр авчирна гэдгийг мэдсэн болохоор энэ удаад уужирч байна.. харин тэр хүртэл хэдэн ийм өдрүүдтэй учирахыгаа сайн мэдэхгүй байна гэхдээ /энэ бас "итгэл найдварын гэхдээ"/ би яг эндээ хүлээж байна гэдгийгээ маш сайн мэдэж байна.. уужирч байна уртаар санаа алдаад тайвширмаар болж байна..

/өө тэгээд явж л байг цаг хугацаа
өөрөөс минь өөрчлөгдөх зүйл байхгүй
өмнөх шигээ байж л байна эндээ..
тэр хэлж байсан
тийм өдрүүд өнгөрөхөд хэвээрээ байгаарай гэж
тэгээд байж л байна чиний мэддэг би../

Sunday, May 13, 2012


Тэртээ ирээдүйн алсад
Тэгэх л байсан юмдаа гээд 
Тэртээ өнгөрсөний үзүүрт өөрийгөө гээчихээд
Тэврэх хүнгүй уйлж суух вий дээ..



Thursday, May 10, 2012

Аз жаргалыг ярилцая ^^

яг өдийд л жилийн дөрвөн улирлын яг өдийд л дотор маань нуугддаг гэнэн жаахан охиныг дуу аялахыг хамгийн чангаар сонсох юм, бишээ хамгийн дулаанаар мэдрэх юм.. мод дөнгөж зулзагалаад ирэхээр миний жаахан охин хорвоо дэлхийг сайхнаар харж инээмсэглэн дуу аяладаг.. би тэр охины ачаар модод хоорондоо аз жаргал ярилцахыг, эргээд бас гунигаар уйлахыг сонсдог, мэдэрдэг болсон..
 жижигхэн, зөрүүд, хэнэггүй ертөнцийн минь нүдийг нь нээхэд тусалдаг та бүгдэд чин зүрхнээсээ талархаж байна..
"хооее, яамар их санав даа, миний жаахан охин бид хоёр бас та нартай /модтой, салхитай/ аз жаргалыг ярилцая ^^" 

/өө тийн энэ үед би хорвоо дэлхийн хамгийн сайхан инээмсэглэдэг хүмүүсийн нэг Luis Armstrong-ийн What a wonderful world-ийг сонсож байлаа.. бид бүгд л хамгийн сайхан инээмсэглэдэг биш гэжүү, инээхээрээ муухай хүн гэж хаана ч байхгүй  :) /