Saturday, December 24, 2011

2011.12.24-25

ид шидэнд итгэж байна, яг одоо бол бүр ч илүүтэй.. ер нь бүгд төлөвлөгөөний дагуу гэж хэзээ ч байхгүй бололтой.. би хэзээ ч тийм биш би хэзээ ч, хэзээ ч гэж байдаггүй..

зүгээр л өчигдөрхөн сахиусан тэнгэр надтай хамт байсан .. би сахиусан тэнгэр байдагт итгэсээр иртэл чинь хүлээнэ.. тэр надад ид шид байдгийг харуулах гээд хүрээд ирэх байх.. би маш сайн мэдэж байна түүнтэй уулзана гэдгийгээ..

Tuesday, December 13, 2011

Hello-2012

шинэ онд минийх болох зүйлс.. i believe in myself :)




..AND I HAVE TOO MANY PLAN..

Wednesday, November 30, 2011

Ганц насанд олон үхэх-Д.Урианхай



Намар,
Ой шарлах бүрд би үхдэг.
Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!..

Хавар,
Шинэ ногооны үнэрээр
Хөгшин үнээ өеөдөх бүрд би үхдэг!
Хавсрага салхин догшноор ульж,
Зулзаган модод үндсээрээ булга унах бүрд
Би үхдэг!

Нойрмогхон Монголоос минь хаа тэртээ
Номхон далайд хөлөг живэхэд,
Зүс мэдэхгүй хэн нэгэн, хаа нэгтээ,
Зүрх нь цохилохоо зогсоход,
Нэр нь газрын зурагт тэмдэглэгдээгүй
Нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй
Нэг жижигхэн аралд газар хөдөлөхөд,

Адгийн наад зах нь,
Аглаг хээрийн аниргүйг
Ангийн буун дуу цочооход л
Би үхдэг!..

Насны ганцад олон үхэх
Надад хамгаас хэцүү байдаг!
Энэнээс ч илүү хэцүү нь,
Нэг насанд,
Нэг л удаа үхдэг хүмүүстэй
Өдөр бүр амьд явах
Бүүр аймшигтай байдаг!..

Д.Урианхай

/түүнийг хараад зам гарч явсанаа мартаад арай л машин дор орчоогүй шүү, азаар Д.Урианхай гуай намайг зам гарч байгааг анзаарсан../

Sunday, November 27, 2011

Ayn Rend-"Anthem"






Ayn Rend-"Anthem" энэхүү зохиолыг бичигдсэнээс нь хойш 73 дахь ой дээр нь уншиж танилцлаа. Аль ч цаг хугацаанд амьдаас амьд оршисоор байдаг, он цаг улирах бүр улам бүр гялалздаг хүмүүсийг гайхалтай гэхээс яах билээ.. цаг хугацаа хамгийн хүчтэй гэхдээ цаг хугацаа ч тэдний хувьд юу ч биш юм шиг л байх юм..
73 гэдэг нэг насны амьдрал.. гэтэл бүхэл бүтэн нэг насны амьдралын хугацаанд би одоо л дөнгөж уншиж байдаг.. гэхдээ 100дахь ой дээр нь анх харсан байвал бүр ч..
Уншиж дуусаад нэг их итгэл хаа нэгтэйгээс надад ирээд байгаа юм шиг л санагдлаа.. таалагдсан шүү.. ахиад ахиад миний мэдээгүй олон зүйл байхад би ингээд суугаад байж таарахгүй ахиад хэдэн ч 73дахь ойтой таарах юм билээ..

Wednesday, November 23, 2011

"Би итгэдэг"- Б.Баясгалан

Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт.
Хуруугаараа би тэнгэрээс дүүжлэгдээд
Нуруугаа амьдралруу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулагдсан ямар нэгэн орон зай бий гэдэгт.
Галт тэрэгнүүд урдаа тийм урт шат тавьчихаад
Газар дээгүүрээ л мөлхөөд байхаар нь заримдаа би цухалддаг ч
Үүл болоод нар, тэдний дэргэд чи минь байхад
Өчүүхэн төдий салхи дэгдэхэд л хөөрч чадах юм шиг санагддаг
Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж
Тэндээс чи гараан сунгаж, намайг татаад л авах өдрийг
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ
Тэнгэр болоод газрын хооронд
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог...
Би итгэдэг, энэ орчлонд
Бидэнд зориулагдаагүй ямар боловч зүйл үгүй гэдэгт...

Б.Баясгалан

Sunday, November 20, 2011

бидний хайртай, үнэтэй, ховор, нандин НАЙЗ минь

Санаж байна.. энэ үед өвөл
Чи одоо хаанаас намайг харж байгаа вэ.. тэнгэр их хол болохоор чи намайг энэ олон хүн дундаас ялгаж харж чадаж байна уу. Би харин чамайг зүүдлэхийг л маш их хүсэж байна бурханд хахууль өгч гоё зүүд зүүдэлдэг хүний зүүднээс гуйгаад ч болов би чамайг зүүдлэмээр байна. хажуугаар өнгөрсөн олон хүнтэй чамайг андуурч гайхаад л зогсчихдог, хааяа.. явдал нь их адилхан хувцас чинь адилхан эсвэл нэр нь адилхан хүмүүс их тааралдах юмаа.. Эсвэл адилхан хүнтэй таараасай гэсэн миний бодлоор тэр хүмүүс надтай тааралдаг байж ч магадгүй. Гэхдээ л бүгд өөр хэн ньч адилхан биш чи биш болохоор чи байсан бол инээгээд л над дээр хүрч ирээд их юм ярих байсан юм. Чамайг бусадтай маргалдахыг харах надад гоё байдаг байж билээ яагаад гэвэл дандаа чи ялдаг болохоор..ялагчийн найз би мангар бардам алхана шүү дээ нэг их юм хожчихсон хүн шиг л.. Чи яагаад надад энэ олон баяраар мэнд хүргэхгүй байгаа юм бэ баяр болох уг нь их гоё тэ гэхдээ надад чамаас ирэх надад итгэсэн намайг хүндэлсэн үг байхгүй болохоор дутуу юм шиг л байна.. одоо надад чиний тухай олон дурсамжыг марталгүй хэвээр нь авч үлдэх юмсан гэсэн их хичээл чармайлт л байна..

Санаж байна.. энэ үед хавар
Найздаа их баярлаж байгаа өдөр бүр маш их баярлаж байна. Чи надад байгаль дэлхийг хэрхэн сонсохыг зааж өгсөн.. тэг ингэ гэж хэлээгүй зүгээр л чиний ачаар би тэднийг илүү ихээр ойлгохыг хичээдэг.. тэд надад хүсэл мөрөөдөлөө ярьж өгдөг байхгүй юу яг чам шиг.. гэхдээ яг одоо би чиний өөдөөс харж байгаад хэзээ дуусах нь бүү мэд тийм их хүсэл мөрөөдөлийг чинь сонсохыг ямар их хүснэ гээч..
байгаль дэлхийг бас хүмүүсийн мөрөөдөлийг сонсох ямар гайхалтай гээч.. би нисэхийг маш их хүсдэг болсон яагаад юм бүү мэд ямар ч байсан гоё л байх ёстой..хүмүүс хүсэл мөрөдөлөө ярихад нүд нь өөр болчихсон байдаг нэг тийм цагаан цайлган ариухан бас нууцлаг.. яг чи надад дуусашгүй их мөрөөдөлүүдээ ярьдаг байсан шиг..
чи надтай, бидэнтэй хамт байгаа юм байна, би мөрөөдөлд хайртай хэвээрээ л бол..

Санаж байнааааааааааа.. энэ үед намар
Тэр намайг сайхан сэтгэлт гэхэд би их баярладаг байсныгаа одоо л хамгийн их мэдэрч байна.. учир нь тэр үгийг түүнээс сонсохын тулд одоо би яаж ч сайхан сэтгэлтэн байгаад, байж болох бүгдийг хийгээд ч хэрэггүй.. найзыгаа санаж байна зүүдэнд минь хааяа нэг хүрээд ирж болохгүй юм уу.. би тэр үед хичээгээгүй байхдаа л бусдад тусалчихсан байдаг байсан бол одоо тийм боломжуудыг их хайдаг болсон, хаа нэгтэйгээс чамай “сайхан сэтгэлт найз минь, би ээжтэйгээ уулзаад чиний тухай хэлсэн ш дээ” гэж хэлнэ гэдгийг чинь сайн мэдэж байна.. салхи, шувуу, нисэх гээд энэ бүгд их хүчтэй сэтгэгдэл төрүүлж нэг мөрөөдөл минь болж байгаа нь чамтай тааралдах юм шиг санагдсандаа л тэр.. би энэ тухай бодоход л нэг тийм хүсэл мөрөөдөлийн ертөнцтэй ойртох шиг санагддаг.. чи яг тэндхийн хүн шүү дээ мөрөөдөлийн ертөнцийнх.. харин тэндээс бүр ч илүү сайхан сэтгэлтнүүдийг надад илгээж, надтай учруулж байгааг чинь мэдэрч байгаа.. энэ итгэлээр амьдрахад л би хангалттай азтай нэгэн байна..

Санаж байна.. өвөл эхлээд чиний төрсөн өдөр боллоо
2011 оны 11 дүгээр сар 19 бишээ 11дүгээр сарын 18ныг тэмдэглэсэн миний, бидний хайртай, үнэтэй, ховор, нандин найзын маань мэндэлсэн өдөр.. биднийг уулзуулсан ямар нэг хүч, бурхан чөтгөр ер нь юу ч байсан ямартай ч бид бүгд хамтдаа НАЙЗУУД байгаад баярлалаа.. би их сургуулиас 4.0 голчтой диплом өвөртлөөгүй харин 4.0-оос хол илүү давсан найзуудыгаа олсондоо л хамгийн их баяртай байдаг.. цаг хугацаа солигдовч хуучрах нь үгүй зүйл байдаг тэр нь та нар миний найзуудаа.. өө тийн яг өмнөх шигээ цасаар мэндэлсэнд их баярлалаа.. чи ч бас биднийгээ их санаж байгаа бололтоо их цас орлоо шүү..

Thursday, November 10, 2011

хэтэрхий их хүссэн зүйлээ авахаар
хэтэрхий их баярладаг билүү
хаана байнадаа тэр их догдлол минь..
сэтгэл хоосон, санаа алдалт эн тэр гэх сонирхол алга..
 ПеДо хотдоо эргээд ирсэн хуучинаараа, эндээ л үлдчихмээр байна шүү уг нь бол..

Thursday, November 3, 2011

би навч биш шувуу..

ямар гээчийн балчиг шавар вэ
яг эндээс л буушуухан холдох байж
аль эрт далавчаа дэвэхдээ..
худал үгэнд итгэсээр
хамт ниснэ гэж догдолсоор
хэтэрхий удчихлаа..
би навч биш шувуу болохоор
байж чадахгүй нь энэ харанхуйд..

Tuesday, October 25, 2011

Миний ЗОРИГ



энэ болдоггүй,, тэр ч бүтдэггүйдээ.. ганц тамхи авах ч мөнгө алга өө.. тийшээ жирийлгэчихнээ дулаахан байгаа юм чинь гэх яриа бид хоёрын дунд ямар нэг харамсалгүйгээр ганц биш өрнөсөн.. гэхдээ тэр сэтгэл дүүрэн хайр бас ЗОРИГтойгООр алхахдаа хэзээ ч газар ширтэж гунидаггүй.. түүнээс нэг тийм эрчим хүч ялгардаг хэнд ч бууж өгөхгүй, бүгдийн манлайд явах тийм эрчим. ийм л болохоор би түүний ирээдүйд өөрийхөөсөө илүүтэй итгэдэг.. бид хэн хэнээ хүссэндээ хүрнэ гэдгийг л хамгийн сайн мэддэг^

Sunday, October 9, 2011

гэнэн жаахан охин дуу аялсаар л..



Энд.. надтай хамт.. дотор минь.. үгү й ээ бүх эд эсэд минь эсвэл би бүхлээрээ ч юм уу.. гэнэн жаахан охин дуу аялсаар байна.. түүнд эргэн тойрны хүнд хэцүү тийм ч хамаатай бус, тэгээд ямар нэгэн өөрчлөлт хийхэд юу ч нөлөөлөхгүй байна.. учир нь тэр аз жаргалтай дуугаа аялсаар л байхыг үргэлжид хүсэх юм.. түүнд том хүн болох хүсэл алга петерпэн шиг л.. би түүний энэ дуунд дандаа биш ч ихэнхдээ дуртай байдаг болохоор тэр энд, надтай хамт, дотор минь, үгүй ээ бүх эд эсэд минь оршисоор л.. эсвэл би бүхэлдээ тэр юм уу.. гэнэн жаахан охин дуугаа аялсаар л.. тэр инээмсэглэн дуулсаар..

Tuesday, August 30, 2011

/Жинхэнэ/-Мэдрэмжийн..

мэдрэмжийн тухай.. энэ тархины бус сэтгэлийн хэл, илрэл, хүрэх зам.. сэтгэлээс гарсан бүхэн сэтгэлд л хүрдэг гэдэг шиг мэдрэмж сэтгэлийх болохоор худөл ч бай үнэн ч бай сэтгэлд л байраа засна.. тиймээс би л хувьдаа тэнд ганцхан ЖИНХЭНЭ-г байрлуулж, ЖИНХЭНЭ-г цуурайтуулахыг л хүснэ..
тэнд., сэтгэлд гэрэл ассаар хэзээ ч унтрахгүй жинхэнэ учраас,,
тэнд., сэтгэлд сайхан аялгуу эгшиглэсээр жинхэнээс төрсөн болохоор..

Monday, August 22, 2011

A Sound-30 jil hamt baihsan

A-sound ''30жил хамт байхсан''- хааяа дуу сонсохгүй өнжчихвөл энэ дууг л хамгийн их саначихсан байдаг чухам яагаад бүү мэд.. нэг тийм хөнгөхөн хирнээ “хоое хоое!!” гээд байгаа юм шиг л.. энэ дууг хол аян замд, ганцаараа гадуур алхахад, сүүдэрт суухдаа, өглөө сэрээд дан ая нь бол сайхан, ер нь тэр чигтээ сайхан.. энд бүгд байгаа..
..өнгөрсөн жилүүдийг дурсаж би уйлсан
Одоо болтол чи сэрэхгүй унтсаар..
.. миний зурсан зурганд чи ууртай байх шиг..
..Шинийг авсан чамайг мэдсэн гэж би бодоогүй
Тэрийг би чамд гоё дуугарсаныг хэлээгүй..
.Хайрт минь би чамайг үгүйлж байна
Миний ЗҮҮДЭНД ЧИ ИНЭЭМСЭГЛЭН ИРЭЭЧ..

Thursday, August 4, 2011

хугацаа..

надад яг одоо их уртын урт цаг хугацаа хэрэгтэй байна... болдог бол өглөө сэрэхэд нэг шөнө биш нилээд хэдэн сарыг барчихсан байвал аятайхан байхсан. харамсалтай нь магадгүй гайхалтай нь энэ цаг хугацаа гэгч хэтэрхий хүчтэй хэнд ч бууж өгөхгүй болохоор яг л өмнөх шигээ шүү..


надад яг одоо ямар ч цаг хугацаа хэрэг алга...болдог бол ингээд л бүгдийг зогсоочихмоор тэгээд нэг нэгээр нь бүгдийг нь их удаан ажиглавал сонин байхсан. харамсалтай нь бас утгагүй нь тэр мөчид ч цаг хугацаа явсаар л байх биз би л зогсохоос...


надад яг одоо өнгөрсөн гэхдээ тийм ч их ухраахаргүй цаг хугацаа хэрэгтэй байна... болдог бол тэрийг бас тэрийг ирээдүйд ч байлгаж чадах тийм өнгөрсөнд очвол уг нь цөөнгүй хүн баярлахсан... хамгийн тэнэг харамсалтай нь энэ зөвхөн бодлоос цаашгүй хэн ч буцааж чадахгүй шүү дээ...





миний энэ насан туршдаа далдхан мөрөөдөх зүйл цаг хугацааны аялал... энэ яагаад ийм их хүчтэй байдаг юм бол зөвхөн цаг хугацаа л хамгийн сайн эдгээгч тийм биз дээ.......

Sunday, June 26, 2011

Энд нэг хүн-би
Тийм өндөрт дүүлмээр-шувуу шиг
Тэр өндрөөс-нэг шувуу
Эндхийн амьдралыг хүсэж-хүн болно гэнэ

Friday, June 24, 2011

НАМ ГҮМЭЭС ИЛҮҮ ЧАНГА ЧИМЭЭ ҮГҮЙ




зөндөө их хүлээсэн юм шиг
нулимс бороотой хамт урсаад
зоргоороо санааширч суухад
надад бороо хань болж байна..

НАМ ГҮМЭЭС ИЛҮҮ ЧАНГА ЧИМЭЭ ҮГҮЙ.. ер нь л ганцаардана гэж байхгүйдээ өглөө нарыг харж инээнэ юу ч бодохгүй, замдаа таарсан модтой мэндлэнэ, урь дахь замруугаа биш тэнгэр лүү харна баяртайгаар, бороо орвол удаан уулзаагүй найзыгаа хараад баярлах шиг л болно, цас орвол "та нар ямар үзэсгэлэнтэй юм бэ" гээд л уулга алдана, хотын гудамжинд эрвээхэйтэй таарвал араас нь даллана, дүүлэн нисэх шувуудыг харж битүүхэн атаархана, сар яг хавирган болохоороо ямар гоё харагддаг гээч гайхалтай, ододын чимээг сонсох гэж хичээнээ учир нь тэд бидний тухай ярьлцдаг юм шиг санагддагийн, ингээд л надад бүгд хань болж байгааг анзаарахаар их азтай юм шиг, тийм нэг сайхан мэдрэмж төрдөгийн энэ мэдрэмжийг өдөр бүр авч бас болдог.. тэгэхээр сайхан байгаа
биз..

Wednesday, June 15, 2011

Мөрөөдөл минь.. НАЙЗУУД минь



Хүн бүрт хийж үзээгүй гэхдээ хэзээ нэгтээ гэсэн далд хүсэл мөрөөдөл байдаг. надад бол солонгон дээр гулсаж үзэхсэн гэсэн гэнэн бага насны мөрөдөл одоо ч салахгүй надтай хамт байж л байдаг. гэхдээ би энэ хүсэлдээ их хайртай.. учир нь энэ чинь хүүхэд насны нэг хэсэг надтай хамт байсаар байгаа гэсэн үг шүү дээ гайхалтай хэрэг..
зүгээр л мөрөдөөдөхөд их олон хүчин зүйл нөлөөлдөг бололтой. бусад хүмүүс энэ сонин хүслийг минь үгүйсгэх байхдаа, надад мөнгө байхгүй болохоор мөрөөдөөд ч яахав дээ, эсвэл нэг их сайхан мөрөөдөж дуусаад л төгсгөлд нь за энэ ч бүтэхгүйдээ, би юм чинь чадахгүйдээ гээд л бүгдийг нурааж орхих удаа олонтаа байдаг.. Харин би гэдэг хүн хэтэрхий азтай юм, миний бүх тэнэг хүсэл мөрөөдөлүүдийг үгүйсгэлгүй сонсож тэгэд гол нь дэмжих найз нар байгаа нь.. бас тэд надад ямар хүсэл мөрөөдөлөөр ямар замаар явахыг сануулсуур байдаг нь бүр ч сайхан.. зүгээр тэдэнтэй хамт байна гэдэг л надад яг нэг энергийн ундрага дунд байгаа мэт гайхалтай.. Хонгор НАЙЗУУД минь БАЯРЛАЛАА :)

Saturday, June 11, 2011

шувуу байсан..



намайг чи навч гэж бодсонуу

тэмдэглэлийн дэвтэрний чинь хамт

тэврүүлэхгүй ч гэсэн тэндээ байж л байдаг

үгүйдээ тийм биш

өндөрт дүүлэх шувуу шүү дээ би

өөр байгаа биз бодсоноос чинь

харин шувуу нь..
/С.Солонго/

Wednesday, June 8, 2011

сайхан бүгд сайхан байна d(~_~)b

нар мандана-жаргана-ахиад мандана............
өнчигдөр гуниг-өнөөдөр бодол-маргааш эхлэл..........
ниснэ өндөрт-тэднийг дээрээс ажина өөргүйгээр-тэгээд үүлэн дунд хөвөн хөвнө.........

сайхан бүгд сайхан байна d(~_~)b

Friday, June 3, 2011

энэ-миний дотор..

намайг аз жаргалтай нэгэн байхад өнгөрсөн, одоо, ирээдүйн дурсамж, үйл явдал, мөрөөдөл бүгд тусалдаг.. хавар мод нахиалахдаа инээмсэглэдэгийг би сонссон, энэ бол гайхамшиг.. энэ үед л хамгаас дуртай намрыг удаж байж ирээсэй гэж бодох шиг..
хүүхдийн цангинасан инээд яасан сайхан гээч.. хиргүй тунгалаг ариун нандин.. тэднээс салаад гэртээ ирэх замдаа ихээ уйлмаар байсан.. яагаад бүх хүүхэд дүүрэн аз жаргал дунд мөрөөдлийнхөө цэцэрлэгт амьдарч болдоггүй юм бол.. миний мэдээгүй зүйлс мэдрээгүй зовлон шаналал их байждээ тэдэнд.. гэхдээ энэ бүгд өнгөрсөн цаг.. одоо харин жинхэнэ сайхан мөрөөдлийн ирээдүй инээмсэглээд өөриймсөг тосоод авна тэднийг маань :)
.. өнгөрсөнөө нэхэж хаанаас юм бүү мэд, тэнгэр ширтээд салхиар илбүүлэн алхахад- жилийн өмнө би хаана юу хийж явсан юм бэ, яасан арчаагүй байж вэ хэнд ч санаа тавьж, мэнд мэдэж мэдэхгүй надаас холдож байсан нандин бүхнийг анзаарах ч үгүй хэтэрхий өрөвдөлтэй байж гэх бодлууд гашуун нулимстай, нэг л их зүүд нэхсэн хүн 5р сарыг үдлээ..
.. одоо бүгдийг өмнөхөөсөө илүү хайрласаар байх болно.. өнөөдөр өчигдөрөөс их.. дараа хэтэрхий их харамсахгүйн тулд..
гадаа гарлаа мод салхи 2 миний тухай ярилцаж байна тэдэнтэй аз жаргалаа хуваалцая :)

Thursday, June 2, 2011

Sunday, May 15, 2011

намуухан салхи илбэсээр байвал л болно..

намуухан салхи илбэсээр байвал би хаана ч хамаагүй суусаар л байх болно.. чи эцэс төгсгөлгүй их мөрөөдөл ярьсаар би харин инээгээд л чамайг сайн нэг бүрчилэн ажиглах болно. инээдийг чинь, дуу хоолойг чинь өөр юу ч үлдээлгүй бүгдийг нь шингээж авахын тулд сайн ажигланаа.. намуухан салхи илбэсээр байвал би хэзээ ч ганцаардахгүй байх болно.. чиний амьсгал тэндээс хэзээ ч дуусахгүй юм шиг мэдрэгдсээр байх болохоор найз минв..

Wednesday, May 11, 2011

10жилийн жаахан охин бодож байна гадаа цас орохыг хараад баярладаг байсан.. учир нь цасыг цасаар л хардаг байж элдэв бодолгүй.. одоо харин "цас яамар гоё энд тэндгүй үзэсгэлэнтэй" гэчихээд араас нь санаа алдахийн.. тэр санаа алдалт хаанаас гараад ирэв, цасыг цасаар нь л хар л даа..

Tuesday, May 10, 2011

үндэс..

чимээгүй алхаж байна. явж байгаа харагдах ч зураг шиг чив чимээгүй алхахийн тэр хөгшин.. хааяа нэг хөршүүдтэйгээ мэндлэж инээсэн болоод.. намар мод навчисаа нэг нэгээр алдаж байгаа юм шиг, ганцаараа уйлж байгаа юм шиг л тэр хөгшин намуухан аажуухан алхах юм.. хажууд нь очоод юу ч хамаагүй ярьмаар, эсвэл зүгээр хамт алхамаар тийм л нэг санаа алдмаар болоод байх юм тэр хөгшинийг хараад..
хэд хоногийн дараа ээж хажуу орцны сахалтай өвөө өөд болчихжээ гэж ярьж байхыг сонссон.. тэгээд л тэр хөгшин ганцаараа уйлсан байж, навчисаа гээсэн биш үндэс нь..
ахиад л тааралдсан тэр хөгшин чимээгүй алхсаар л..
саяханаас эмээ ганцаараа биш 2уулаа алхдаг болсон байна.. чимээгүй биш бүүвэйн дуутай.. хөгшин зээтэй болсон.. сахалтай өвөө үндэс нь байж гэхдээ ахиад сайхан мод ургах нь.. одоо хөгшинийг хараад баярлаж байна тэр бүүвэйн дуутай..

Wednesday, May 4, 2011

Баярлалаа салхи минь.. энэ өдрүүд ийм гоё..

сайхан байна цас хаялаад л.. өмнө нь цас ороход
цонхны цаана цас хаялана
яг урд минь алхамын төдий
тийм ойр..
цонхны цаана цас хаялана
яг алсын од шиг хүрэмгүй
тийм хол.. -ингэж бодож байсан бол одоо

ийм гоё өдрүүд авчирч байгаадаа
цас бүжиглэж байна баяртайгаар..

..энэ өдрүүд амттай байгаад
эргээд харамсах зүйлгүйд
ээж минь намайг үнсэж байгаад
энэ амьдралын эд эс бүрт
ингэтлээ их дурлажээ би.. -гэж бодож байдаг.. өдөр бүр их сонин байх юм.. маргааш гэж ямар өдөр ирэх бол гэж бодохоор л гайхалтай сайхан учир нь юу болохыг хэн ч мэдэхгүй.. зүгээр л энгийн тэгээд их аз жаргалтай байхад надад энэ цас ингэж их туслана гэж бодсонгүй шүү.. салхи эхлээд бороог авчирсан, их баярласан би, тэгээд л цасыг илгээсэн байх ахиад өөрлүү нь хараад инээмсэглэг гээд .. цас дууссан ч би чамруу хараад инээмсэглэсээр байх болно салхи минь.. мод нахиалах болохоор.. ингээд л бүгд сайхан байгаа юм даа..

Sunday, April 24, 2011

нар мандахыг л харах гэж
надад зориулсан байх гээд.. ингэж итгэдэг жаахан охин байх сайхан.. сайхныг нь мэдэхгүй тийм л байгаагаараа энгийн.. мод нахиалж эхлэх нь ашгүй, шинэ амьдрал шиг л гэхдээ хуучинаасаа салаагүй тийм нэг шинэ..

Friday, April 15, 2011

гай зовлонгоос хамгаалдаг цув

гай зовлонгоос хамгаалдаг цув нөмөрчихсөн юм шиг л алхадаг.. ийм үгийг кинон дотроос олсон.. тиймдээ гай зовлонгоос хамгаалдаг цувтай юм чинь алхаад л байждээ тайван сайхан байна.. дурсамжыг дурсах болохоос дуугүй чимээгүй мартдаггүй юмдаа..

Wednesday, April 6, 2011

сонссон уу..

сонссон уу.. өө яг наадах чинь баруун чих чинь халуу оргиж байвал зөв сонсож.. чанга худал байснаас намуухан үнэн байсан нь дээр.. ахиад сонссон уу.. аанхан яваандаа энэ чамд бүр илүү чанга-тод-гүн сонсогддог болно..

Monday, April 4, 2011

АЗ жарГАЛыг түүнэ..

“..Амьдрал надад бүгдийг өгсөн..”- гэд дуу байдаг.. тийм шүү.., бүгдийг өгч байна, бага багаар бүгдийг өгч байна, чимх чимхээр аз жаргалын амтыг.. тийм чимх чимхээр аз жаргалыг түүхсэн.. чимх чимхээр цуглуулахаар зугтдаггүй гэсэн..

Тэр харц яг хэвээрээ

Тэр харц яг хэвээрээ байх юм

Бүр ч илүү гүн

Тийм байхад хайр яаж

Тэгээд л хэвээрээ байна гэж

Тийм ихээр уучилсан сэтгэл

Тэгээд хаашаа хийсчэв..

Тэр харц нь яг хэвээрээ

Бүр ч илүү гүн байхад

Тийм миний биш хүмүүсээс хол

Туйлаас ганцаар байхыг хүснэ би..

Saturday, March 26, 2011

ийм зүүд зүүдэлсэн гэж хэлмээр..

салхи зөөлхөн намуухан
санаж байна уу гэж асуух шиг
салхи илбэн аргадан
сайхан сэтгэлт гэж шивнэнэ..
ийм зүүд зүүдэлсэн гэж хэлмээр
ийм өдрүүд өнгөрсөн гэж дурсмаар..



/хаалтанд хоёр цэг../

их холоос ирсэн нулимс..

Их өөр их хол

Тийм алсын тэгээд их гашуун

Энэ нулимс гунигтай

Энд чи нэгээр дутна гэж

Энүүхэн дуслаар л шимшрэн хэлдэг

Их өөр их холоос

Тийм алсын тэгээд их гашуун

Энэ нулимс түүртмээр

Зүрхийг хумсаар хэмлэдэг

Зүгээр биш хэтэрхий харгис

Өмнө нь чийглэхгүйдээ ядаж..

Saturday, March 19, 2011

Bob Marley - Redemption Song



CLOSE YOUR EYES-LISTEN TO MUSIC, OPEN YOUR EYES-LOOK DIFFERENT ANYTHING :)

Friday, March 4, 2011

цонхны цаана цас хаялана..



цонхны цаана цас хаялана
яг урд минь алхамын төдий
тийм ойр..
цонхны цаана цас хаялана
яг алсын од шиг хүрэмгүй
тийм хол..


Friday, February 18, 2011

далайд гарах хүсэл

эргээс далайруу биш харин далайгаас эрэгрүү далайд хүрэх чимээ ирдэг.. тэр чимээгээр далайд гарах хүсэл төрдөг.. /БЧХ-2 Дэлгэрийн захианы хэсэг/

далайд гарах хүсэл эрэг дээр байгаа надад төрсөн.. далайд гарах гээд их удаан бэлтгэсэн юм шиг санагдаж байна.. салхи минь зөөлөн илбэсээр л байгаарай..

Педо хотынхон


                                                                                        We live in our PeDo..
                                                                                     /Хайртдаа зориулав../
ПеДо хэмээх хайраар дүүрэн хот. Энэ хот одоохондоо хоёр л оршин суугчтай, нэг нэгэндээ маш их хайртай залуу бүсгүй хоёр амьдардаг. 
Залуу нь бүсгүй дээрээ нисээд л ирдэг, шөнө дунд байсан ч хамаагүй сараалжин төмөртэй цонхыг ч тоолгүй бүсгүй дээрээ нисээд л ирдэг. Залуугийн далавч гэмтсэн ч эдгээж болох эм нь ганцхан энэ хотод л байгаа. Тэгээд удалгүй бүсгүй ч нисдэг болсон, залуугийнхаа их хайраар нисдэг болсон.
Тэд анх цэнхэр гэрэлтэй үзэсгэлэнт хуримын ордонд гэрлэсэн. Педо хотод хуримлахад заавал зочид, гэрчүүд, цэцэг, цагаан даашинз гээд бусад олон хуриманд байдаг зүйлс шаардлагагүй ердөө тэд л байхад болно нэг нэгэндээ хайртай насан туршдаа хамт байх кет бас жинстэйгээ хуримаа хийдэг Педо хотын үнэнч оршин суугчид л байхад болно. Тэд жилийн аль ч улиралд 5-р сарын бороог шиврүүлж чадна.
Энэ хотод амьдрахад ганц л дүрэм байдаг нь "зөндөө хайртай, дандаа хамт" гээд дандаа хамт байхад л болно, яг гэрлэлтийн тангараг шиг..
Одоохондоо энэ хотод хоёр л хүн байгаа нэг нэгэндээ маш их хайртай залуу бүсгүй хоёр, харин ирээдүйд энэ хот олон үнэнч оршин суугчидтай болж бүр ч илүү их хайраар дүүрэн сайхан хот болох болно..

 /өө яг мөн, би олчихлоо, надтай мөрөөдөлөө ярилцдаг чамайг би олчихсон, эсвэл чи намайг олсон.. ямартай ч хамт байгаа нь л сайхан../

Saturday, January 29, 2011

Ганц чиний өмнө л..

Ганц чиний өмнө л би бүгдийг мартаж байна

Уурлаагүй, гомдоогүй юм шиг

Ганц чиний өмнө л би дандаа жаргалтай байна

Уйлаагүй, цөхрөөгүй юм шиг..

өдөр бүр сонин






Өдөр бүр л их сонин байх юм.. цөхөрсөн байхад дараа өдөр нь учиргүй баярлаж, санасан байхад дараа өдөр нь хамт байх гэж, хайрласан байхад дараа өдөр нь гомдсон байх гэж, уучилсан байхад дараа өдөр нь урам хугарсан байх гэж, их хичээсэн байхад дараа өдөр нь мөрөөдөлөө биелсэнийг харж байх гэж..








Friday, January 28, 2011

салхи бид хоёр найзууд

намайг хөнгөхөн ч гэсэн гунихад

намуухан салхи аргадаж

зүгээр хүслээ дага гэж

зөөлхөн шивнэн хэлдэг

салхи бид хоёр найзууд

сайн муугаа мэддэг андууд..

Tuesday, January 25, 2011

шувуу шиг нисмээр байна..

шувууны амьдрал биднээс хир ялгаатай бол
тэр өндрөөс газарт буухад ямар бол
тэгээд буцаад дүүлэхэд баярладаг боловуу
энд биш тэнд сайхан боловуу
нисээд л нисээд л..
хил хязгааргүй уудам
хүсэл мөрөөдөл шиг..
ганц удаа, ганц л удаа
шувуу шиг нисвэл
гарцаагүй чамтай уулзах боловуу..

Wednesday, January 19, 2011

2011.01.06- сайхан мэдрэмж



2011.01.06 эхлээд цаг хиртэй болж байна. Амьдралын гоё сайхныг мэдрэе гэвэл өөрийнхөөрөө байж бусдыг баярлуул. Их бага байх нь хамаагүй зүгээр хэрэгтэй үед нь хайртай гэж хэлэх, ганцаардсан үед нь халуун дотноор тэврэх, болохгүй бол зүгээр л хөгжилтэй зүйлийг чин сэтгэлээсээ ярихад ч болно. Гол нь тэр үед чи бас бусад хүмүүс баярлана тэгээд л болно. Их энгийн, заавал их мөнгө, алдар нэр, машин хэрэггүй, зүгээр л тролебусанд суугаад халуурч байгаа найзыгаа босгоод өөр нэг хайртай найзынхаа төрсөн өдөрт шөнө очиж дуу дуулж өгөхөд ганцхан түүнийг баярлуулах чин сэтгэл л хэрэгтэй.. хэтэрхий энгийн байгаа биз.. тэгэхээр аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах амархан юм байна..

/энэ өдөр шинэ оны хамгийн анхны сайхан мэдрэмжийг мэдэрсэн өдөр байсан байна pc-ээ ухаж суугаад үүнийг оллоо. шөнө гэртээ ирээд бичсэн байна/