Saturday, March 26, 2011

их холоос ирсэн нулимс..

Их өөр их хол

Тийм алсын тэгээд их гашуун

Энэ нулимс гунигтай

Энд чи нэгээр дутна гэж

Энүүхэн дуслаар л шимшрэн хэлдэг

Их өөр их холоос

Тийм алсын тэгээд их гашуун

Энэ нулимс түүртмээр

Зүрхийг хумсаар хэмлэдэг

Зүгээр биш хэтэрхий харгис

Өмнө нь чийглэхгүйдээ ядаж..

2 comments:

  1. гунигийг минь дэвэргэж гутлыг минь цоолчмоор их хол байна даа

    ReplyDelete