Tuesday, June 24, 2014
Luther Vandross - Dance With My Father
Дуу хөгжим хэзээнээсээ л хүнд хэрэг болох юм даа..
Аавыгаа санасаар 6 сар өнгөрсөн байна..
Гуниглах хэрэггүй харин сайхан амьдар, нэрээ бичихдээ хүртэл хамт байгаа болохоор бүүр илүү сайхан амьдрахын тулд хичээ, харц дээгүүр явдаа аавын хайртай шар охин минь..
Wednesday, September 4, 2013
Салхи ааааааа,, салхи аааааа
Салхи ямархан сэвэлздэгийг
Салхи надтай ярилцдагийг
Санаа алдахад минь аргаддагийг ч
Санахаа байж шүү дээ би
Энэ чинь би биш байна
Эргээд хайгаад олохгүй байх шиг
Эртний, энгийн өөрийгөө хаана гээчив дээ..
Салхи надтай ярилцдагийг
Санаа алдахад минь аргаддагийг ч
Санахаа байж шүү дээ би
Энэ чинь би биш байна
Эргээд хайгаад олохгүй байх шиг
Эртний, энгийн өөрийгөө хаана гээчив дээ..
Sunday, January 13, 2013
For me... Formidable - Charles Aznavour
-би бол хөгийн новш
-үгүй тийм биш
-би угаасаа л ийм хөгийн амьтан
-үгүй ээ, чи тийм биш
-чи яаж мэдэж байгаа юм айн?
-надад байгаа хамгийн хамгийн нандин хүнийг чи яахлаараа ингэж миний зөвшөөрөлгүй муухай хэлдэг.ийн, ахиад тэгээд хэлээд үзээрэй!!!
-/хөөх, ахиад энэ тухай бодох ч хэрэггүй юм байна../
Saturday, November 17, 2012
миний ховор НАЙЗ..
Өдөр бүр л би хэн нэгнээс суралцсаар, бусдаас үлгэр дурайлал авч, зүгээр л үнэгүй их олон хичээлийг сурч байдаг.. Харин 2005 онд оюутан болоод танилцсан Дарханы найзаасаа би маш ихийг суралцсан.. тэр өндөр нуруутай, бор царайтай, нүүр дүүрэн сайхан инээмсэглэдэг, жаахан Чаплин шиг алхадаг, анх нэг хар пиджак өмсдөг тэр нь өөрт нь их гоё зохидог байж билээ.. хамт номын санд хичээлээ давтах гэж орчоод учиргүй гүн ухаан, философийн ном уншаад суучихдаг, их дэлгүүрийн өнцөг булан бүрээр хамт хэсдэг, ээжийнхээ тухай их нандин дурсамжуудаа надад нуулгүй ярьдаг, өвлийн хүйтэнд нэгдүгээр хороололоос мэргэжилтэний 20 хүртэл хамт алхачихдаг, хэзээ ч мөрөөдөхөө зогсоодоггүй, ханиад хүрэхээрээ бүүр хөгийн царайлчихдаг, намайг дандаа хүндэлдэг миний хайртай найз чамайг их санаж байна..
Чамаас би мөрөөдөлийн ид шидийг, алхах сайхан болохыг, хэзээ ч бууж өгч болохгүйг, жинхэнэ найзын үнэ цэнийг, жирийн бүх зүйлсэд сайхан нь нуугддаг болохыг, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах хэрэгтэйг, бас сүүлд чи өөрөө миний хажууд байхгүй ч гэсэн байгаль дэлхийг сонсох хичнээн хэрэгтэй болохыг суралцсан..
ховор НАЙЗДАА төрсөн өдрийн мэнд хүргэе..
Sunday, November 4, 2012
Thursday, October 18, 2012
Бэлэг
-би чамд амьдралдаа ямар нэгэн юм өгч байгаагүй юм байна..
-чи зөндөө ихийг өгсөн.. хайр хайр хайр, үүнийг чинь хайрцагт хийж, туузаар боож болдоггүй юм чинь дээ..
-ааа баярлалаа.. хайртай хайртай хайртай..
Friday, September 28, 2012
Намар яг...
Намар яг хэзээ ч явуулмааргүй зочин шиг
Намар яг намайг уйлуулах гээд
Намар яг насаараа хамт юм шиг хирнээ
Надаас явчихдаг яг түүн шиг л...
Friday, September 7, 2012
Намар, намар л сэрдэг би..
Хавар хавар л бүгд сэрдэг
Харин би намар л нүдээ нээх юм
Нуугдаад л байсан тэр бүгдийг
Нэг нэгээр нь дотроосоо уудалж
Намар, намар л сэрдэг би..
Жилийн яг өдийд би өөрийнхөө дотор нуугддаг нэг сайхан бүсгүйтэй
сэтгэлийн утасаа хамтдаа хөвөөд эргүүлж ороогоод завгүй байдаг юм.. Намрын тухай
сайхан дуунуудыг сонсож суухад энэ шаргал бас саарал өдрүүд байдаггүйсэн бол
үлдсэн гурван улиралд нь ямархан өрөвдөлтэй байх болдоо гэсэн бодол төрж байх
чинь..
Madness-Зочин
Намайг авахаар
намар ирлээ
Үзэсгэлэнт
сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой
ирлээ
Явья чиний ээлж
ирлээ гэлээ... Ийм сайхан улиралыг бэлэглэсэн
дэлхий ээждээ, ийм уярам сайхан мэдрэмжийг хөглөсөн Маднессдээ БАЯРЛАЛАА..
Ella
Fitzgerald&Louis Armstrong-Autumn in NY
Намар гэхээр хамгийн
түрүүнд сэтгэлд минь зөвшөөрөлгүйгээр байраа засдаг зүйл бол ямар ч маргаангүй
дагшаа хөгжим. Ella Fitzgerald Louis Armstrong нарын хослол
тэгээд тэр нь намрыг магтан дуулсан гэхээр бүр ч янзтай. “It’s autumn in NY, It’s good to live it again” гээд дууг нь
аялаад намрын Нью Ёоркд очноо.
Yo
La Tengo- Autumn sweater
Альтернатив рок
чиглэлээр уран бүтээлээ туурьвдаг Нью Жерсигээс гаралтай Yo La Tengo хамтлагийн бүтээл. Тэд энэхүү дуугаараа нэрлэсэн альбумыг
1997 онд гаргасан. Яалт ч үгүй саарал өдрүүдийн дуу мөндөө. Хэрвээ энэхүү уран
бүтээл таны сонорт таалагдсан бол тэдний “Our
way to fall”-г санал
болгох байна.
The
kinks- Autumn almanac
The Beatles хамтлагтай эн зэрэгцэн
нэгэн цагт гарч ирсэн The Kinks хамтлагийн намрын дуу. Нар ээсэн намрын шаргал өдрүүдөд
гарцаагүй хөг нэмэх дуу гэж хэлж болох юм.
Edith
Piaf-Autumn leaves
Тэртээ 1945онд “Les feuilles mortes” нэртэйгээр Франц
хэл дээр зохиогдож, 1947онд “Autumn leaves” хэмээн англи хэл дээр дууны үгийг орчуулан, 1950 онд
алдарт Edith
Piaf франц, англи хэл дээр дуулж
олонд хүргэсэн байна. Энэ дууг Edith Piaf-аас гадна Frank Sinatra, Nat King Cole, Eric
Clapton, Eva
Cassidy зэрэг олон уран
бүтээлчид дуулсаар байгаа нь жинхэнэ уран бүтээл цаг хугацааны аясаар улам бүр
тод эгшиглэдгийн тод жишээ юм.
Wednesday, August 29, 2012
тэр 3 нэг гэрт хамт амьдардаг, нэг гэрт хамт амьдардаг бүхэн нэг гэр бүл мөн юм болов уу??
хамт амьдардаг хүмүүс, нэг гэр бүл, зүгээр нэгнийхээ царайг өдөр бүр харчихаад байдаг хүмүүс, ах дүү амраг садан за ер алийг нь ч бүү мэд ямартаа ч нэг гэрт л хамт байдаг нь маргаангүй үнэн..
тэднийг юу гэж нэрлэх үү? Үндэс, Мод, Навч гээд нэрлэлээ..
Үндэс бодож байна: надад амьдралын аз жаргалыг мэдрэх зүйл нэг ч алга, энэ 2-с л болж байна.. эд нар дандаа л намайг ад үзэх юм гэтэл би уг нь байгаа байдлыг л үнэнг л хэлсэн шүү дээ, эднээс болоод надад өдий хүртэл зүтгэсэн амьдрал минь ч үлдсэн жаахан хугацаа минь ч ямар ч үнэгүй болчихлоо.. би үхвэл миний араас хэн, хэн..??
Мод бодож байна: би байдаг чадлаараа хичээж байна, болохоос болохгүйг хүртэл, гэтэл намайг ойлгохгүй юм аа гэхэд ядаж энэ гэрт байх хугацаанд зүгээр тайван байлгаад өгч болдоггүй л юм байхдаа.. түүнээс л болоод /Үндэс/ би найз нөхөдгүй ийм хөгийн амьдарч байна.. миний туйлын хүсэл бол тэр, тэр..??
Цэцэг бас бодож байна: ер нь намайг яах гэж ингээд зовоож, чичэлж байдаг юм бэ, би л болохгүй байгаа юм бол, би л тэдэнд төвөгтэй байгаа юм бол яах гэж намайг хайрлаж байсан юм бэ.. би үүнээс илүүг чадахгүй би чадлаараа хичээж байна.. тэр дандаа л намайг буруутгадаг би тэгээд түүн шиг байх ёстой юм байхдаа.. би бол өөрийн гэсэн бодолтой бие хүн гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ.. ер нь байхгүй бол би, би л..??
Угтаа бол Үндэсгүй Мод, Модноос ургаагүй Навч гэж юусан билээ, НЭГ л юмдаа..
/маргаангүй амьдрал, маргаангүй харилцаа гэдэг давсгүй хоол гэсэн үг байх.. зүгээр л түүний оронд өөрийгөө тавиад үзвэл, давсаа хэтрүүлэлгүй амтлаад асуудалаа шийдэж чадвал амьдрал яасан сайхан.. "Битгий хувиа хичээ, нар чамтай чамгүй мандана" гэдэг байхаа..
нээрээ л тэвчээд үлдчихмээр юм хорвоод яасан их .. /
нээрээ л тэвчээд үлдчихмээр юм хорвоод яасан их .. /
Thursday, August 16, 2012
photo by: zzox
тэнгэрийг далай гээд
тэнд гүн бүр гүн бий гээд
эндээс, өндрөөс удаан харж зогслоо
ийм сайхан төсөөлөлд хэзээ умбалаа даа..
Tuesday, July 31, 2012
Итгэж явсан хүндээ гэнэт хууртагдах шиг л болов
Ийм хачин, олон ааштай тэнгэр гэж бас байдгаа
Сая л та цэнхэртээд л байсан, цэнхэртээд л байсан
Би ч бас цэлмэг л байсан
Сааралтаж одоо юунд бүрхэнэ вэ?
Би таныг дагаад л харанхуйлчихлаа
Охиноороо ингэж битгий тоглооч тэнгэр минь
Оролдоод байвал би чинь тэсэхгүй шүү
Хавар шиг үргэлж гэгэлгэн явдаг зүрхээр минь
Хатгуулаад эхэллээ гэнэт, битгий хуйсагнаач
Таны үүл шиг л хөнгөн бас цэвэрхэн
ЗАЛУУ НАСАНД МИНЬ ТУНГАЛАГ ӨДӨР ОЛОН БАЙГ Л ДЭЭ
/Л.Өлзийтөгс/
Friday, July 6, 2012
өөрийгөө сонс, сонсдоо
өөрийгөө сонс, сонсдоо
болвол чин сэтгэлээсээ
болохгүй бол бусдад таалагдахаар ч яахав дээ
яаж ийгээд л сонс
чадах чадахгүй олон юм хөөсөн дор
чимх чимхээр өөрийгөө сонс
чангарсаар чангарсаар тэр чимээ
чамд үнэнг л хэлнэ..
/С.С/
Monday, June 18, 2012
"Илбэ"- Ц.Доржсэмбэ
Юутай энхрийхэн минь
Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь
Даль жигүүрээ би
Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн
Бушуухан чамдаа очих
Далавч минь одоо дэлгэгдэхгүй
Үй түмэн солонгын дотроос
Үнэмшиж дурласан солонго минь
/Ц.Доржсэмбэ/
Tuesday, June 12, 2012
Инаяа- "Нандин дурсамж"
..орхиж болдоггүй нандин дурсамж..
..чи л ганцхан зүрхэнд минь үлдэж дээ
чиний л шивнэсэн үг сэтгэлд минь үлджээ..
/би нандин дурсамж, бурам шиг төсөөлөл хоёроороо бүтэн болж амьдардаг хүн../
Friday, June 8, 2012
Monday, June 4, 2012
Моддын навч, салхи, тэнгэр гүний алс....
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ
Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах
Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ
Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах
Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?
/ найзын минь статус дээр байсан шүлэг, нээрээ л тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их юм бэ?/
Thursday, May 31, 2012
Coldplay Live - Yellow - In HD
чи намайг "Yellow" гэж нэрлэе гэхэд нь би яагаад зөвшөөрөөгүй юм бол, одоо бодоод бодоод учирыг нь олохгүй юм, сонин юмдаа.. би одоо л "Yellow" болмоор байна..
Tuesday, May 29, 2012
Уужирч байна.. уртаар санаа алдаад тайвширмаар болж байна
"Гэгээн цагаан өглөө".. энэ дууг би өөрийгөө маш сайн зоригжуулж байгаад жилдээ 2 удаа л сонссдог, өнөөдөр нэг өдөр нь байлаа..
/өө тэгээд явж л байг цаг хугацаа
өөрөөс минь өөрчлөгдөх зүйл байхгүй
өмнөх шигээ байж л байна эндээ..
тэр хэлж байсан
тийм өдрүүд өнгөрөхөд хэвээрээ байгаарай гэж
тэгээд байж л байна чиний мэддэг би../
би гэдэг энэ жижигхэн ертөнц 5р сард, 5р сарын сүүлээр л бүр үймэрч
дуусдаг.. энэ жижигхэн ертөнцдөө төөрч, төөрч эцэстээ өөрийгөө
хичээнгүйлэн сонсож зөв зүгээ олдог болж байна.. олдог болсон нь сайн
хэрэг, баярлалаа САЛХИ минь, энэ бүгд ямар ч маргаангүй чиний л ач.. би
чиний энэ их хүчээр бүхий л зүйлст, бага багаар талархалд суралцаж
байна.. бас тэр их хүчээр чинь өөрийгөө өөрөөр нь хадгалж ч байх шиг..
би 2 жилийн өмнө уйлж байсан учираа мэдэхгүй уйлж байсан, 1жилийн
өмнө уйлсан гэхдээ бас багахан ч гэсэн сонсож, ухаарч эхэлсэн, харин
одоо жаахан уужирч байна..
чамтай адил байж магадгүй гэж найдлага тээн уулздаг тийм бусдын ярьж
байгаа нь чамтай их төстэй боловч яасан ч чи биш болохоор би эцэстээ
уртаар санаа алдаад тэнгэр ширтдэг.. гэхдээ, гэхдээ /энэ "итгэл
найдварын гэхдээ" ш дээ/ миний нэг хэлтэрхий, надаас үүдсэн нандин минь
чиний тухай бүхий л сонин-этгээд-дотно дурсамжыг над дээр авчирна
гэдгийг мэдсэн болохоор энэ удаад уужирч байна.. харин тэр хүртэл хэдэн
ийм өдрүүдтэй учирахыгаа сайн мэдэхгүй байна гэхдээ /энэ бас "итгэл
найдварын гэхдээ"/ би яг эндээ хүлээж байна гэдгийгээ маш сайн мэдэж
байна.. уужирч байна уртаар санаа алдаад тайвширмаар болж байна..
өөрөөс минь өөрчлөгдөх зүйл байхгүй
өмнөх шигээ байж л байна эндээ..
тэр хэлж байсан
тийм өдрүүд өнгөрөхөд хэвээрээ байгаарай гэж
тэгээд байж л байна чиний мэддэг би../
Tuesday, May 22, 2012
Subscribe to:
Posts (Atom)



