Хавар хавар л бүгд сэрдэг
Харин би намар л нүдээ нээх юм
Нуугдаад л байсан тэр бүгдийг
Нэг нэгээр нь дотроосоо уудалж
Намар, намар л сэрдэг би..
Жилийн яг өдийд би өөрийнхөө дотор нуугддаг нэг сайхан бүсгүйтэй
сэтгэлийн утасаа хамтдаа хөвөөд эргүүлж ороогоод завгүй байдаг юм.. Намрын тухай
сайхан дуунуудыг сонсож суухад энэ шаргал бас саарал өдрүүд байдаггүйсэн бол
үлдсэн гурван улиралд нь ямархан өрөвдөлтэй байх болдоо гэсэн бодол төрж байх
чинь..
Madness-Зочин
Намайг авахаар
намар ирлээ
Үзэсгэлэнт
сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой
ирлээ
Явья чиний ээлж
ирлээ гэлээ... Ийм сайхан улиралыг бэлэглэсэн
дэлхий ээждээ, ийм уярам сайхан мэдрэмжийг хөглөсөн Маднессдээ БАЯРЛАЛАА..
Ella
Fitzgerald&Louis Armstrong-Autumn in NY
Намар гэхээр хамгийн
түрүүнд сэтгэлд минь зөвшөөрөлгүйгээр байраа засдаг зүйл бол ямар ч маргаангүй
дагшаа хөгжим. Ella Fitzgerald Louis Armstrong нарын хослол
тэгээд тэр нь намрыг магтан дуулсан гэхээр бүр ч янзтай. “It’s autumn in NY, It’s good to live it again” гээд дууг нь
аялаад намрын Нью Ёоркд очноо.
Yo
La Tengo- Autumn sweater
Альтернатив рок
чиглэлээр уран бүтээлээ туурьвдаг Нью Жерсигээс гаралтай Yo La Tengo хамтлагийн бүтээл. Тэд энэхүү дуугаараа нэрлэсэн альбумыг
1997 онд гаргасан. Яалт ч үгүй саарал өдрүүдийн дуу мөндөө. Хэрвээ энэхүү уран
бүтээл таны сонорт таалагдсан бол тэдний “Our
way to fall”-г санал
болгох байна.
The
kinks- Autumn almanac
The Beatles хамтлагтай эн зэрэгцэн
нэгэн цагт гарч ирсэн The Kinks хамтлагийн намрын дуу. Нар ээсэн намрын шаргал өдрүүдөд
гарцаагүй хөг нэмэх дуу гэж хэлж болох юм.
Edith
Piaf-Autumn leaves
Тэртээ 1945онд “Les feuilles mortes” нэртэйгээр Франц
хэл дээр зохиогдож, 1947онд “Autumn leaves” хэмээн англи хэл дээр дууны үгийг орчуулан, 1950 онд
алдарт Edith
Piaf франц, англи хэл дээр дуулж
олонд хүргэсэн байна. Энэ дууг Edith Piaf-аас гадна Frank Sinatra, Nat King Cole, Eric
Clapton, Eva
Cassidy зэрэг олон уран
бүтээлчид дуулсаар байгаа нь жинхэнэ уран бүтээл цаг хугацааны аясаар улам бүр
тод эгшиглэдгийн тод жишээ юм.
намрын тухай бодох завгүй л яваад байсан чинь харин орж ирээд шууд "намартаа" шилждэг байна шд :) за энэ хэдийг чинь харин өнөөдөр сонсоод байдаг хэргээ. Нэг хэсэг ч намар хэзээ нэг өдөр үхэхийг санагдуулдаг болохоор дуртай гээд л боддог байж билээ хэхэ,,ямар ч шалтгаан байсан яахав , зүгээр л иииих сайхан улирал шүү
ReplyDeletesxn shu namar minii xamgin durtai uliral
ReplyDeletemadnessiin goe duunuudiin neg oird sonsooguin bn shd. nadad ug ni bas ih goe bas gunigtai sanagddag.
ReplyDelete