Monday, June 4, 2012

Моддын навч, салхи, тэнгэр гүний алс....
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ
Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах
Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?
/ найзын минь статус дээр байсан шүлэг, нээрээ л тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их юм бэ?/

2 comments:

  1. Сайхан шүлэг байнаа. Бөөн урам зориг оров

    ReplyDelete
  2. “Мой”, “Друг”, “Зонтик”... хэхэ гоё, таалагдлаа...

    ReplyDelete