Saturday, November 17, 2012

миний ховор НАЙЗ..

        Өдөр бүр л би хэн нэгнээс суралцсаар, бусдаас үлгэр дурайлал авч, зүгээр л үнэгүй их олон хичээлийг сурч байдаг.. Харин 2005 онд оюутан болоод танилцсан Дарханы найзаасаа би маш ихийг суралцсан.. тэр өндөр нуруутай, бор царайтай, нүүр дүүрэн сайхан инээмсэглэдэг, жаахан Чаплин шиг алхадаг, анх нэг хар пиджак өмсдөг тэр нь өөрт нь их гоё зохидог байж билээ.. хамт номын санд хичээлээ давтах гэж орчоод учиргүй гүн ухаан, философийн ном уншаад суучихдаг, их дэлгүүрийн өнцөг булан бүрээр хамт хэсдэг, ээжийнхээ тухай их нандин дурсамжуудаа надад нуулгүй ярьдаг, өвлийн хүйтэнд нэгдүгээр хороололоос мэргэжилтэний 20 хүртэл хамт алхачихдаг, хэзээ ч мөрөөдөхөө зогсоодоггүй, ханиад хүрэхээрээ бүүр хөгийн царайлчихдаг, намайг дандаа хүндэлдэг миний хайртай найз чамайг их санаж байна..
      Чамаас би мөрөөдөлийн ид шидийг, алхах сайхан болохыг, хэзээ ч бууж өгч болохгүйг, жинхэнэ найзын үнэ цэнийг, жирийн бүх зүйлсэд сайхан нь нуугддаг болохыг, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах хэрэгтэйг, бас сүүлд чи өөрөө миний хажууд байхгүй ч гэсэн байгаль дэлхийг сонсох хичнээн хэрэгтэй болохыг суралцсан..  
ховор НАЙЗДАА төрсөн өдрийн мэнд хүргэе..

Sunday, November 4, 2012

Хамгийн нам гүм, чимээгүй хүмүүс
Хамгийн чанга хашгираан дунд
Харагдахгүйгээр хамаг л үсээ зулгааж
Галзуу хүн шиг, гарцгүй юм шиг
Өмөрч, уймарч гүйцээд 
Өөрөөсөө хүртэл нулимсаа нуун шаналдаг..

/ энэ их нүргээнд, эмх замбараагүй чанга орилоонд тэсэхээргүй болж байх чинь вэ../

Thursday, October 18, 2012

Бэлэг

-би чамд амьдралдаа ямар нэгэн юм өгч байгаагүй юм байна..
-чи зөндөө ихийг өгсөн.. хайр хайр хайр, үүнийг чинь хайрцагт хийж, туузаар боож болдоггүй юм чинь дээ..
-ааа баярлалаа.. хайртай хайртай хайртай..

Friday, September 28, 2012

Намар яг...


                                        Намар яг хэзээ ч явуулмааргүй зочин шиг
                                        Намар яг намайг уйлуулах гээд
                                        Намар яг насаараа хамт юм шиг хирнээ
                                        Надаас явчихдаг яг түүн шиг л...

Friday, September 7, 2012

Намар, намар л сэрдэг би..



Хавар хавар л бүгд сэрдэг
Харин би намар л нүдээ нээх юм
Нуугдаад л байсан тэр бүгдийг
Нэг нэгээр нь дотроосоо уудалж
Намар, намар л сэрдэг би..   
Жилийн яг өдийд би өөрийнхөө дотор нуугддаг нэг сайхан бүсгүйтэй сэтгэлийн утасаа хамтдаа хөвөөд эргүүлж ороогоод завгүй байдаг юм.. Намрын тухай сайхан дуунуудыг сонсож суухад энэ шаргал бас саарал өдрүүд байдаггүйсэн бол үлдсэн гурван улиралд нь ямархан өрөвдөлтэй байх болдоо гэсэн бодол төрж байх чинь..

 Madness-Зочин
Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явья чиний ээлж ирлээ гэлээ...  Ийм сайхан улиралыг бэлэглэсэн дэлхий ээждээ, ийм уярам сайхан мэдрэмжийг хөглөсөн Маднессдээ БАЯРЛАЛАА.. 

 Ella Fitzgerald&Louis Armstrong-Autumn in NY
Намар гэхээр хамгийн түрүүнд сэтгэлд минь зөвшөөрөлгүйгээр байраа засдаг зүйл бол ямар ч маргаангүй дагшаа хөгжим. Ella Fitzgerald Louis Armstrong нарын хослол тэгээд тэр нь намрыг магтан дуулсан гэхээр бүр ч янзтай. “It’s autumn in NY, It’s good to live it again” гээд дууг нь аялаад намрын Нью Ёоркд очноо.


Yo La Tengo- Autumn sweater
Альтернатив рок чиглэлээр уран бүтээлээ туурьвдаг Нью Жерсигээс гаралтай Yo La Tengo хамтлагийн бүтээл. Тэд энэхүү дуугаараа нэрлэсэн альбумыг 1997 онд гаргасан. Яалт ч үгүй саарал өдрүүдийн дуу мөндөө. Хэрвээ энэхүү уран бүтээл таны сонорт таалагдсан бол тэдний “Our way to fall”-г санал болгох байна.


The kinks- Autumn almanac
The Beatles хамтлагтай эн зэрэгцэн нэгэн цагт гарч ирсэн The Kinks хамтлагийн намрын дуу. Нар ээсэн намрын шаргал өдрүүдөд гарцаагүй хөг нэмэх дуу гэж хэлж болох юм.


 Edith Piaf-Autumn leaves                                                                                                    
 Тэртээ 1945онд “Les feuilles mortes” нэртэйгээр  Франц хэл дээр зохиогдож, 1947онд “Autumn leaves” хэмээн англи хэл дээр дууны үгийг орчуулан, 1950 онд алдарт Edith Piaf франц, англи хэл дээр дуулж олонд хүргэсэн байна. Энэ дууг Edith Piaf-аас гадна Frank Sinatra, Nat King Cole, Eric Clapton, Eva Cassidy зэрэг олон уран бүтээлчид дуулсаар байгаа нь жинхэнэ уран бүтээл цаг хугацааны аясаар улам бүр тод эгшиглэдгийн тод жишээ юм.

Wednesday, August 29, 2012

        тэр 3 нэг гэрт хамт амьдардаг, нэг гэрт хамт амьдардаг бүхэн нэг гэр бүл мөн юм болов уу??
хамт амьдардаг хүмүүс, нэг гэр бүл, зүгээр нэгнийхээ царайг өдөр бүр харчихаад байдаг хүмүүс, ах дүү амраг садан за ер алийг нь ч бүү мэд ямартаа ч нэг гэрт л хамт байдаг нь маргаангүй үнэн..
тэднийг юу гэж нэрлэх үү? Үндэс, Мод, Навч гээд нэрлэлээ..
Үндэс бодож байна: надад амьдралын аз жаргалыг мэдрэх зүйл нэг ч алга, энэ 2-с л болж байна.. эд нар дандаа л намайг ад үзэх юм гэтэл би уг нь байгаа байдлыг л үнэнг л хэлсэн шүү дээ, эднээс болоод надад өдий хүртэл зүтгэсэн амьдрал минь ч үлдсэн жаахан хугацаа минь ч ямар ч үнэгүй болчихлоо.. би үхвэл миний араас хэн, хэн..??
Мод бодож байна: би байдаг чадлаараа хичээж байна, болохоос болохгүйг хүртэл, гэтэл намайг ойлгохгүй юм аа гэхэд ядаж энэ гэрт байх хугацаанд зүгээр тайван байлгаад өгч болдоггүй л юм байхдаа.. түүнээс л болоод /Үндэс/ би найз нөхөдгүй ийм хөгийн амьдарч байна.. миний туйлын хүсэл бол тэр, тэр..??
Цэцэг бас бодож байна: ер нь намайг яах гэж ингээд зовоож, чичэлж байдаг юм бэ, би л болохгүй байгаа  юм бол, би л тэдэнд төвөгтэй байгаа юм бол яах гэж намайг хайрлаж байсан юм бэ.. би үүнээс илүүг чадахгүй би чадлаараа хичээж байна.. тэр дандаа л намайг буруутгадаг би тэгээд түүн шиг байх ёстой юм байхдаа.. би бол өөрийн гэсэн бодолтой бие хүн гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ.. ер нь байхгүй бол би, би л..??
Угтаа бол Үндэсгүй Мод, Модноос ургаагүй Навч гэж юусан билээ, НЭГ л юмдаа..

/маргаангүй амьдрал, маргаангүй харилцаа гэдэг давсгүй хоол гэсэн үг байх.. зүгээр л түүний оронд өөрийгөө тавиад үзвэл, давсаа хэтрүүлэлгүй амтлаад асуудалаа шийдэж чадвал амьдрал яасан сайхан.. "Битгий хувиа хичээ, нар чамтай чамгүй мандана" гэдэг байхаа..
нээрээ л тэвчээд үлдчихмээр юм хорвоод яасан их .. /

Thursday, August 16, 2012

                                 photo by: zzox

тэнгэрийг  далай гээд
тэнд гүн бүр гүн бий гээд
эндээс, өндрөөс удаан харж зогслоо
ийм сайхан төсөөлөлд хэзээ умбалаа даа..

/зүгээр л ганц цэгийг хүртэл өөрөөр хардаг хувь хүний бодлийг яах юм бэ.. хэн нэгний тэнэг төсөөлөлүүд л хамгийн догдлом байдаг, зарим нь бүр тайлбарлах боломжгүй байдаг юм шигээ../

Tuesday, July 31, 2012

Итгэж явсан хүндээ гэнэт хууртагдах шиг л болов
Ийм хачин, олон ааштай тэнгэр гэж бас байдгаа
Сая л та цэнхэртээд л байсан, цэнхэртээд л байсан
Би ч бас цэлмэг л байсан
Сааралтаж одоо юунд бүрхэнэ вэ?
Би таныг дагаад л харанхуйлчихлаа
Охиноороо ингэж битгий тоглооч тэнгэр минь
Оролдоод байвал би чинь тэсэхгүй шүү
Хавар шиг үргэлж гэгэлгэн явдаг зүрхээр минь
Хатгуулаад эхэллээ гэнэт, битгий хуйсагнаач
Таны үүл шиг л хөнгөн бас цэвэрхэн
ЗАЛУУ НАСАНД МИНЬ ТУНГАЛАГ ӨДӨР ОЛОН БАЙГ Л ДЭЭ
/Л.Өлзийтөгс/


Friday, July 6, 2012

өөрийгөө сонс, сонсдоо

өөрийгөө сонс, сонсдоо
болвол чин сэтгэлээсээ
болохгүй бол бусдад таалагдахаар ч яахав дээ
яаж ийгээд л сонс
чадах чадахгүй олон юм хөөсөн дор
чимх чимхээр өөрийгөө сонс
чангарсаар чангарсаар тэр чимээ
чамд үнэнг л хэлнэ..
                                                                    /С.С/

Monday, June 18, 2012

"Илбэ"- Ц.Доржсэмбэ


Юутай энхрийхэн минь
Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь
Даль жигүүрээ би
Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн
Бушуухан чамдаа очих
Далавч минь одоо дэлгэгдэхгүй
Үй түмэн солонгын дотроос
Үнэмшиж дурласан солонго минь
/Ц.Доржсэмбэ/

Tuesday, June 12, 2012

Инаяа- "Нандин дурсамж"

..орхиж болдоггүй нандин дурсамж..
..чи л ганцхан зүрхэнд минь үлдэж дээ
чиний л шивнэсэн үг сэтгэлд минь үлджээ.. 

/би нандин дурсамж, бурам шиг төсөөлөл хоёроороо бүтэн болж амьдардаг хүн../

Friday, June 8, 2012


чиний зүрхнээс л лав биш тийм үгс
миний зүрхэнд хүрч өвтгөөд байна
миний зүрхнээс л урсдаг тийм үгс
чиний зүрхний хаяанд ч буулгүй холдоод байх шиг..

Monday, June 4, 2012

Моддын навч, салхи, тэнгэр гүний алс....
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ
Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах
Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?
/ найзын минь статус дээр байсан шүлэг, нээрээ л тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их юм бэ?/

Thursday, May 31, 2012

Coldplay Live - Yellow - In HD

 чи намайг "Yellow" гэж нэрлэе гэхэд нь би яагаад зөвшөөрөөгүй юм бол, одоо бодоод бодоод   учирыг  нь олохгүй юм, сонин юмдаа.. би одоо л "Yellow" болмоор байна..



Tuesday, May 29, 2012

Уужирч байна.. уртаар санаа алдаад тайвширмаар болж байна

"Гэгээн цагаан өглөө".. энэ дууг би өөрийгөө  маш сайн зоригжуулж байгаад жилдээ 2 удаа л сонссдог, өнөөдөр нэг өдөр нь байлаа..
      би гэдэг энэ жижигхэн ертөнц 5р сард, 5р сарын сүүлээр л бүр үймэрч дуусдаг.. энэ жижигхэн ертөнцдөө төөрч, төөрч эцэстээ өөрийгөө хичээнгүйлэн сонсож зөв зүгээ олдог болж байна.. олдог болсон нь сайн хэрэг, баярлалаа САЛХИ минь, энэ бүгд ямар ч маргаангүй чиний л ач.. би чиний энэ их хүчээр бүхий л зүйлст, бага багаар талархалд суралцаж байна.. бас тэр их хүчээр чинь өөрийгөө өөрөөр нь хадгалж ч байх шиг..    би 2 жилийн өмнө уйлж байсан учираа мэдэхгүй уйлж байсан, 1жилийн өмнө уйлсан гэхдээ бас багахан ч гэсэн сонсож, ухаарч эхэлсэн, харин одоо жаахан уужирч байна..
       чамтай адил байж магадгүй гэж найдлага тээн уулздаг тийм бусдын ярьж байгаа нь чамтай их төстэй боловч яасан ч чи биш болохоор би эцэстээ уртаар санаа алдаад тэнгэр ширтдэг..    гэхдээ, гэхдээ /энэ "итгэл найдварын гэхдээ" ш дээ/ миний нэг хэлтэрхий, надаас үүдсэн нандин минь чиний тухай бүхий л сонин-этгээд-дотно дурсамжыг над дээр авчирна гэдгийг мэдсэн болохоор энэ удаад уужирч байна.. харин тэр хүртэл хэдэн ийм өдрүүдтэй учирахыгаа сайн мэдэхгүй байна гэхдээ /энэ бас "итгэл найдварын гэхдээ"/ би яг эндээ хүлээж байна гэдгийгээ маш сайн мэдэж байна.. уужирч байна уртаар санаа алдаад тайвширмаар болж байна..

/өө тэгээд явж л байг цаг хугацаа
өөрөөс минь өөрчлөгдөх зүйл байхгүй
өмнөх шигээ байж л байна эндээ..
тэр хэлж байсан
тийм өдрүүд өнгөрөхөд хэвээрээ байгаарай гэж
тэгээд байж л байна чиний мэддэг би../

Sunday, May 13, 2012


Тэртээ ирээдүйн алсад
Тэгэх л байсан юмдаа гээд 
Тэртээ өнгөрсөний үзүүрт өөрийгөө гээчихээд
Тэврэх хүнгүй уйлж суух вий дээ..



Thursday, May 10, 2012

Аз жаргалыг ярилцая ^^

яг өдийд л жилийн дөрвөн улирлын яг өдийд л дотор маань нуугддаг гэнэн жаахан охиныг дуу аялахыг хамгийн чангаар сонсох юм, бишээ хамгийн дулаанаар мэдрэх юм.. мод дөнгөж зулзагалаад ирэхээр миний жаахан охин хорвоо дэлхийг сайхнаар харж инээмсэглэн дуу аяладаг.. би тэр охины ачаар модод хоорондоо аз жаргал ярилцахыг, эргээд бас гунигаар уйлахыг сонсдог, мэдэрдэг болсон..
 жижигхэн, зөрүүд, хэнэггүй ертөнцийн минь нүдийг нь нээхэд тусалдаг та бүгдэд чин зүрхнээсээ талархаж байна..
"хооее, яамар их санав даа, миний жаахан охин бид хоёр бас та нартай /модтой, салхитай/ аз жаргалыг ярилцая ^^" 

/өө тийн энэ үед би хорвоо дэлхийн хамгийн сайхан инээмсэглэдэг хүмүүсийн нэг Luis Armstrong-ийн What a wonderful world-ийг сонсож байлаа.. бид бүгд л хамгийн сайхан инээмсэглэдэг биш гэжүү, инээхээрээ муухай хүн гэж хаана ч байхгүй  :) /

Monday, April 30, 2012

Nothing like you and I /"дандаа ...." шиг ээ

би мэдэж байна.. ирэх хэдэн жилд ямархуу байхыгаа чамайг бас өөрийгөө.. чамтай адилхан хэн ч байхгүй бүр юу ч байхгүй шиг надтай адилхан хэн нэгнийг чи хайвал эргээд л ирнэ "дандаа...." шиг ээ..
миний алхам бүрт л чи дурсамжаар сэргэж хамт байх болно, бүр амьсгалаас минь хүртэл чи дурсагдсаар байна бас хайрласаар..
Сайн яваад ...... ирээрэй миний Peterpan!! /01.05.12/

Tuesday, April 24, 2012

"Зөөлөн"-Б.Билгүүн

"Зөөлөн"-Б.Билгүүн /миний хамгийн дуртайнууд +1 боллоо../

Monday, April 16, 2012

ЭЭЖЭЭ, хайртай ЭЭЖ минь

Ээжээсээ гуйсаар байгаад, би даараад байна гэж худалаа хэлж байгаад урьд шөнө өвөрт нь унтсан.. би ерөөсөө ч том болоогүй юм байна гэдгээ мэдрэх сайхан байсан, би ээждээ нөгөө жаахан охин нь хэвээрээ л юм байна.. ийм дулаахан сэтгэл дүүрэн мэдрэмжийг би өөр хаанаас ч хэнээс ч олохгүй байх..
Үнэхээр л бид гурвынхаа БУРХАН нь та минь шүү дээ ЭЭЖЭЭ.. таныхаа охин нь болж төрсөндөө өнгөрсөн одоогийн бүхий л хувь тохиолуудад чин сэтгэлээсээ талархаж байна..
Төрсөн өдрийн мэнд миний ХАЙРТАЙ ЭЭЖЭЭ :)

Monday, April 9, 2012

lonely LONELY- Feist



өдөр бүр өөр байх юм гэж байсан харин жил бүр бүр ч өөр шүү.. "ганцаардана гэж үгүй дээ" гэж бардам хэлж байсан хүн одоо харин өөрөө ч мэдэлгүй ганцаардаж байна.. чи дэргэд минь байсаар байхад хүртэл бүр илүү айдас төрөх шиг, өнөөдөр л ингээд дуусчихвал маргааш чи холдчих юм шиг ийм өрөвдөлтэй бодлоор өөрийгөө хүлж дуусах нь..

/одоо л энхрийлэхгүй бол
одоо л яг байгаагаар минь хайрлахгүй бол
эргээд бууж ирэхгүйгээр би
эндээс холын холд нисэх гээд байна../

Tuesday, April 3, 2012

Миний БАТСУУРЬ /СУУРИА

Түүнийг Батсуурь гэдэг гэхдээ бүгд Сууриа гэж дууддаг.. тэр нэг удаа надад
"миний мэдэх ганц л бурхан байгаа тэр нь ээж" гэж хэлэхэд нь би өөрийгөө түүний эгч нь гэж бодохоосоо ч ичихийн зэрэгцээ ийм зөв бодолтойд нь дүүгээрээ бахархаж байсан.. шөнийн 3цагт од харвахыг харьяа гэхэд хамт явдаг, мөнгөгүй мөртлөө хулгайгаар тоглолт үзэхээр бас л хамт явдаг гээд ер нь бол миний тэнэг мөрөөдлүүдийг чин сэтгэлээсээ сонсдог цөөхөн хүний нэг нь тэр.. түүний мөрөөдлүүд бараг минийхээс ч бодит учир нь тэр өөртөө итгэж чаддаг болохоор тэр байх..
дараа төрөлдөө Сууриагийнхаа дүү нь болж төрөхсөн.. би чамд ийм их итгэдэг..

/ер нь бол дараа төрлийнхөө гэр бүлийг бүрдүүлж байнадаа өмнө нь бас найздаа "би чиний охин чинь болж төрнө" гэж хэлж байсан../

Monday, March 19, 2012

Pink Floyd

намайг газууруулдаг чамтай л бол
насаараа галзуу явсан ч яах вэ
намайг уйлуулдаг чиний л хажууд бол
насаараа уйлж явсан ч яах вэ
намайг гэгэлзүүлдэг чиний л төлөө бол
насаараа зүрх минь дэлссэн ч яах вэ
надтай дандаа хамт үнэнч чамд
насаараа талархана уянга яруу хөгжим минь..

Sunday, March 11, 2012

My name is Khan /2010/



энэ киног үзсэн чинь "Аз жаргал хаа сайгүй байдаг юм байна" гэдэг бодол л салахгүй байх чинь..
"Аз жаргал хаа сайгүй байдаг юм байна",, "Аз жаргал хаа сайгүй байдаг юм байна"..

Monday, March 5, 2012

намайг хайрладаг НАР шиг..

өдрөөс өдөр өөр, өөр л байдаг.. энэ үгийг өөртөө хэлж тайвшруулсаар маргааш сайхан өдөр ирнэ гэдэгт итгэж явах.. үгүй яахавээ болохгүй юм гэж байхгүй ш дээ-амьсгаа авалдаа..
.."нар манддаг гэдгийг л мартчихалгүй алхаарай" гээд хаа нэгтэйгээс шивнээд өгөөч дээ..
өмнө нь нар бид хоёр сайн найзууд байсан бололтой.. тэр одоо ч байгаа харин би, би л тэр миний хажууд байсаар байхад анзаарахгүй явж, өөдөөс нь инээчихэлгүй наргүй ертөнцөд амьдардаг хүн шиг л алхах юм.. болохгүй ш дээ болохгүй.. мэдрэл, мэдрэмжтэй байлдаа.. намайг хайрладаг НАР шиг өгөөмөр болчих юмсан..

Thursday, February 16, 2012


..жишээ нь цасаар байлдах тухай томчууд яагаад бодохоо больчивдоо.. би найзуудыгаа эсвэл үеийн нэгнийгээ цасаар байлдах уу гэвэл намайг яаж гайхсан харцаар харах болдоо гэж бодож байх юм.. гэхдээ л энэ чинь одоо энгийн-аз жаргалтай л өдрүүдийг өнгөрөөмөөр л байна шүү дээ..

Thursday, February 9, 2012

Эргэлзээ алга..

ямар ч бүр ямар ч эргэлзээ алга
чамайг хайрласаар байхад
ягаан сарнайд дургүй ээ
чамаас хүлээхгүй тэдэн шиг

Tuesday, February 7, 2012

Jung von Matt/Limmat: Pro Infirmis Get closer.

Фабиан хэмээх хөгжлийн бэрхшээлтэй эр, автобусанд түүний хажууд хэн ч суудаггүйтэй аль хэдийн эвлэрсэн бөгөөд дотно сэтгэл, тэгш хандлагыг хүссэн тэрээр баавгайн багт хувцас өмсөн гудамжинд зөрөх хүмүүстэй тэврэлдэж байна..
/Get Closer гэж байна шүү дээ.. бүгд л ижилхэн зүрх сэтгэлтэй хүн.. ер нь бүгд их энгийн байх тусмаа илүү үлдэцтэй байдаг гэдэг яалт ч үгүй үнэн бас ЧИН СЭТГЭЛ../

John Lennon - Love (acoustic version)



дурсамж удах тусмаа үнэд орно гэж найз маань хэлсэн, түүн шиг л сайн бүтээлд ямар ч цаг хугацаа нөлөөлөхгүй бололтой..
магадгүй миний охин, миний зээ "манай аав, ээж 2 энэ дуунд дуртай байсан" гээд л сонсох байх.. /би энэ дуунд дуртай хүнтэй л суух юм шиг санагддаг.ийн/

Wednesday, January 18, 2012

!!

өөрийгөө боосоор байгаад үхчихвэл.. олсоор биш бодлоороо боосоор байгаад.. бодлоо цэгцэл.. нар манддаг гэдгийг өдөр бүр анзаарч байвал зүгээр юм даа..

Wednesday, January 11, 2012

Цэнхэр халим дээгүүр минь аажуухан нисэн өнгөрч байна
Цээжинд нь гараа өргөхөд хүрмээр тийм ойрхон байна
Нүдээ аниад гараа дээш өргөлөө
Нүүрэн дээр минь далайн ус дусалж байна /Д.Б/

хэд хоногийн өмнө энэ шүлэгтэй танилцсан.. би ер нь нэг ийм төсөөлөлийн зүйлсэд татагдаад байдаг юм шиг байгаан тэгээд л ганцаараа, өөртөө хадгалмааргүй санагдаад зэргэлдээ цонхны хүмүүст таалагдаж магадгүй гэж бодлоо..
миний мэддэг сонирхолтой ертөнцүүдийн нэг нь энэ шүлэгний эзэн.. хэзээ ч ийм сайхан шүлгийг түүнээс сонсоно гэж бодож байсангүй.. тэр ийм л даруухан, намуухан.. бодоод байсан чинь яг далай тэнгис шиг юм байна.. тогтуун гэхдээ дотроо, гүндээ юу ч байж магадгүй..

Wednesday, January 4, 2012

"гэнэн хонгор минь"

гэнэн хонгор минь надаас холдчихвийдээ
гэмгүй зугуухан алсрахвийдээ
тэгээд би чамайг санахдаа
тэдэнд жүжиглэдэг болчихвийдээ
элдэв чимэг зохидоггүй
энгийнээрээ болохоор би чамд хайртай
ингээд л байгаад байгаараа гэнэн хонгор ааш минь
итгээд л,, аз жаргалтай байдаг чамтай хамт..