Wednesday, September 4, 2013

Салхи ааааааа,, салхи аааааа

Салхи ямархан сэвэлздэгийг
Салхи надтай ярилцдагийг
Санаа алдахад минь аргаддагийг ч
Санахаа байж шүү дээ би
Энэ чинь би биш байна
Эргээд хайгаад олохгүй байх шиг
Эртний, энгийн өөрийгөө хаана гээчив дээ..

Sunday, January 13, 2013

For me... Formidable - Charles Aznavour


-би бол хөгийн новш
-үгүй тийм биш
-би угаасаа л ийм хөгийн амьтан
-үгүй ээ, чи тийм биш
-чи яаж мэдэж байгаа юм айн?
-надад байгаа хамгийн хамгийн нандин хүнийг чи яахлаараа ингэж миний зөвшөөрөлгүй муухай хэлдэг.ийн, ахиад тэгээд хэлээд үзээрэй!!! 
-/хөөх, ахиад энэ тухай бодох ч хэрэггүй юм байна../

Saturday, November 17, 2012

миний ховор НАЙЗ..

        Өдөр бүр л би хэн нэгнээс суралцсаар, бусдаас үлгэр дурайлал авч, зүгээр л үнэгүй их олон хичээлийг сурч байдаг.. Харин 2005 онд оюутан болоод танилцсан Дарханы найзаасаа би маш ихийг суралцсан.. тэр өндөр нуруутай, бор царайтай, нүүр дүүрэн сайхан инээмсэглэдэг, жаахан Чаплин шиг алхадаг, анх нэг хар пиджак өмсдөг тэр нь өөрт нь их гоё зохидог байж билээ.. хамт номын санд хичээлээ давтах гэж орчоод учиргүй гүн ухаан, философийн ном уншаад суучихдаг, их дэлгүүрийн өнцөг булан бүрээр хамт хэсдэг, ээжийнхээ тухай их нандин дурсамжуудаа надад нуулгүй ярьдаг, өвлийн хүйтэнд нэгдүгээр хороололоос мэргэжилтэний 20 хүртэл хамт алхачихдаг, хэзээ ч мөрөөдөхөө зогсоодоггүй, ханиад хүрэхээрээ бүүр хөгийн царайлчихдаг, намайг дандаа хүндэлдэг миний хайртай найз чамайг их санаж байна..
      Чамаас би мөрөөдөлийн ид шидийг, алхах сайхан болохыг, хэзээ ч бууж өгч болохгүйг, жинхэнэ найзын үнэ цэнийг, жирийн бүх зүйлсэд сайхан нь нуугддаг болохыг, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах хэрэгтэйг, бас сүүлд чи өөрөө миний хажууд байхгүй ч гэсэн байгаль дэлхийг сонсох хичнээн хэрэгтэй болохыг суралцсан..  
ховор НАЙЗДАА төрсөн өдрийн мэнд хүргэе..

Sunday, November 4, 2012

Хамгийн нам гүм, чимээгүй хүмүүс
Хамгийн чанга хашгираан дунд
Харагдахгүйгээр хамаг л үсээ зулгааж
Галзуу хүн шиг, гарцгүй юм шиг
Өмөрч, уймарч гүйцээд 
Өөрөөсөө хүртэл нулимсаа нуун шаналдаг..

/ энэ их нүргээнд, эмх замбараагүй чанга орилоонд тэсэхээргүй болж байх чинь вэ../

Thursday, October 18, 2012

Бэлэг

-би чамд амьдралдаа ямар нэгэн юм өгч байгаагүй юм байна..
-чи зөндөө ихийг өгсөн.. хайр хайр хайр, үүнийг чинь хайрцагт хийж, туузаар боож болдоггүй юм чинь дээ..
-ааа баярлалаа.. хайртай хайртай хайртай..

Friday, September 28, 2012

Намар яг...


                                        Намар яг хэзээ ч явуулмааргүй зочин шиг
                                        Намар яг намайг уйлуулах гээд
                                        Намар яг насаараа хамт юм шиг хирнээ
                                        Надаас явчихдаг яг түүн шиг л...

Friday, September 7, 2012

Намар, намар л сэрдэг би..



Хавар хавар л бүгд сэрдэг
Харин би намар л нүдээ нээх юм
Нуугдаад л байсан тэр бүгдийг
Нэг нэгээр нь дотроосоо уудалж
Намар, намар л сэрдэг би..   
Жилийн яг өдийд би өөрийнхөө дотор нуугддаг нэг сайхан бүсгүйтэй сэтгэлийн утасаа хамтдаа хөвөөд эргүүлж ороогоод завгүй байдаг юм.. Намрын тухай сайхан дуунуудыг сонсож суухад энэ шаргал бас саарал өдрүүд байдаггүйсэн бол үлдсэн гурван улиралд нь ямархан өрөвдөлтэй байх болдоо гэсэн бодол төрж байх чинь..

 Madness-Зочин
Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явья чиний ээлж ирлээ гэлээ...  Ийм сайхан улиралыг бэлэглэсэн дэлхий ээждээ, ийм уярам сайхан мэдрэмжийг хөглөсөн Маднессдээ БАЯРЛАЛАА.. 

 Ella Fitzgerald&Louis Armstrong-Autumn in NY
Намар гэхээр хамгийн түрүүнд сэтгэлд минь зөвшөөрөлгүйгээр байраа засдаг зүйл бол ямар ч маргаангүй дагшаа хөгжим. Ella Fitzgerald Louis Armstrong нарын хослол тэгээд тэр нь намрыг магтан дуулсан гэхээр бүр ч янзтай. “It’s autumn in NY, It’s good to live it again” гээд дууг нь аялаад намрын Нью Ёоркд очноо.


Yo La Tengo- Autumn sweater
Альтернатив рок чиглэлээр уран бүтээлээ туурьвдаг Нью Жерсигээс гаралтай Yo La Tengo хамтлагийн бүтээл. Тэд энэхүү дуугаараа нэрлэсэн альбумыг 1997 онд гаргасан. Яалт ч үгүй саарал өдрүүдийн дуу мөндөө. Хэрвээ энэхүү уран бүтээл таны сонорт таалагдсан бол тэдний “Our way to fall”-г санал болгох байна.


The kinks- Autumn almanac
The Beatles хамтлагтай эн зэрэгцэн нэгэн цагт гарч ирсэн The Kinks хамтлагийн намрын дуу. Нар ээсэн намрын шаргал өдрүүдөд гарцаагүй хөг нэмэх дуу гэж хэлж болох юм.


 Edith Piaf-Autumn leaves                                                                                                    
 Тэртээ 1945онд “Les feuilles mortes” нэртэйгээр  Франц хэл дээр зохиогдож, 1947онд “Autumn leaves” хэмээн англи хэл дээр дууны үгийг орчуулан, 1950 онд алдарт Edith Piaf франц, англи хэл дээр дуулж олонд хүргэсэн байна. Энэ дууг Edith Piaf-аас гадна Frank Sinatra, Nat King Cole, Eric Clapton, Eva Cassidy зэрэг олон уран бүтээлчид дуулсаар байгаа нь жинхэнэ уран бүтээл цаг хугацааны аясаар улам бүр тод эгшиглэдгийн тод жишээ юм.