Thursday, October 18, 2012

Бэлэг

-би чамд амьдралдаа ямар нэгэн юм өгч байгаагүй юм байна..
-чи зөндөө ихийг өгсөн.. хайр хайр хайр, үүнийг чинь хайрцагт хийж, туузаар боож болдоггүй юм чинь дээ..
-ааа баярлалаа.. хайртай хайртай хайртай..

Friday, September 28, 2012

Намар яг...


                                        Намар яг хэзээ ч явуулмааргүй зочин шиг
                                        Намар яг намайг уйлуулах гээд
                                        Намар яг насаараа хамт юм шиг хирнээ
                                        Надаас явчихдаг яг түүн шиг л...

Friday, September 7, 2012

Намар, намар л сэрдэг би..



Хавар хавар л бүгд сэрдэг
Харин би намар л нүдээ нээх юм
Нуугдаад л байсан тэр бүгдийг
Нэг нэгээр нь дотроосоо уудалж
Намар, намар л сэрдэг би..   
Жилийн яг өдийд би өөрийнхөө дотор нуугддаг нэг сайхан бүсгүйтэй сэтгэлийн утасаа хамтдаа хөвөөд эргүүлж ороогоод завгүй байдаг юм.. Намрын тухай сайхан дуунуудыг сонсож суухад энэ шаргал бас саарал өдрүүд байдаггүйсэн бол үлдсэн гурван улиралд нь ямархан өрөвдөлтэй байх болдоо гэсэн бодол төрж байх чинь..

 Madness-Зочин
Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явья чиний ээлж ирлээ гэлээ...  Ийм сайхан улиралыг бэлэглэсэн дэлхий ээждээ, ийм уярам сайхан мэдрэмжийг хөглөсөн Маднессдээ БАЯРЛАЛАА.. 

 Ella Fitzgerald&Louis Armstrong-Autumn in NY
Намар гэхээр хамгийн түрүүнд сэтгэлд минь зөвшөөрөлгүйгээр байраа засдаг зүйл бол ямар ч маргаангүй дагшаа хөгжим. Ella Fitzgerald Louis Armstrong нарын хослол тэгээд тэр нь намрыг магтан дуулсан гэхээр бүр ч янзтай. “It’s autumn in NY, It’s good to live it again” гээд дууг нь аялаад намрын Нью Ёоркд очноо.


Yo La Tengo- Autumn sweater
Альтернатив рок чиглэлээр уран бүтээлээ туурьвдаг Нью Жерсигээс гаралтай Yo La Tengo хамтлагийн бүтээл. Тэд энэхүү дуугаараа нэрлэсэн альбумыг 1997 онд гаргасан. Яалт ч үгүй саарал өдрүүдийн дуу мөндөө. Хэрвээ энэхүү уран бүтээл таны сонорт таалагдсан бол тэдний “Our way to fall”-г санал болгох байна.


The kinks- Autumn almanac
The Beatles хамтлагтай эн зэрэгцэн нэгэн цагт гарч ирсэн The Kinks хамтлагийн намрын дуу. Нар ээсэн намрын шаргал өдрүүдөд гарцаагүй хөг нэмэх дуу гэж хэлж болох юм.


 Edith Piaf-Autumn leaves                                                                                                    
 Тэртээ 1945онд “Les feuilles mortes” нэртэйгээр  Франц хэл дээр зохиогдож, 1947онд “Autumn leaves” хэмээн англи хэл дээр дууны үгийг орчуулан, 1950 онд алдарт Edith Piaf франц, англи хэл дээр дуулж олонд хүргэсэн байна. Энэ дууг Edith Piaf-аас гадна Frank Sinatra, Nat King Cole, Eric Clapton, Eva Cassidy зэрэг олон уран бүтээлчид дуулсаар байгаа нь жинхэнэ уран бүтээл цаг хугацааны аясаар улам бүр тод эгшиглэдгийн тод жишээ юм.

Wednesday, August 29, 2012

        тэр 3 нэг гэрт хамт амьдардаг, нэг гэрт хамт амьдардаг бүхэн нэг гэр бүл мөн юм болов уу??
хамт амьдардаг хүмүүс, нэг гэр бүл, зүгээр нэгнийхээ царайг өдөр бүр харчихаад байдаг хүмүүс, ах дүү амраг садан за ер алийг нь ч бүү мэд ямартаа ч нэг гэрт л хамт байдаг нь маргаангүй үнэн..
тэднийг юу гэж нэрлэх үү? Үндэс, Мод, Навч гээд нэрлэлээ..
Үндэс бодож байна: надад амьдралын аз жаргалыг мэдрэх зүйл нэг ч алга, энэ 2-с л болж байна.. эд нар дандаа л намайг ад үзэх юм гэтэл би уг нь байгаа байдлыг л үнэнг л хэлсэн шүү дээ, эднээс болоод надад өдий хүртэл зүтгэсэн амьдрал минь ч үлдсэн жаахан хугацаа минь ч ямар ч үнэгүй болчихлоо.. би үхвэл миний араас хэн, хэн..??
Мод бодож байна: би байдаг чадлаараа хичээж байна, болохоос болохгүйг хүртэл, гэтэл намайг ойлгохгүй юм аа гэхэд ядаж энэ гэрт байх хугацаанд зүгээр тайван байлгаад өгч болдоггүй л юм байхдаа.. түүнээс л болоод /Үндэс/ би найз нөхөдгүй ийм хөгийн амьдарч байна.. миний туйлын хүсэл бол тэр, тэр..??
Цэцэг бас бодож байна: ер нь намайг яах гэж ингээд зовоож, чичэлж байдаг юм бэ, би л болохгүй байгаа  юм бол, би л тэдэнд төвөгтэй байгаа юм бол яах гэж намайг хайрлаж байсан юм бэ.. би үүнээс илүүг чадахгүй би чадлаараа хичээж байна.. тэр дандаа л намайг буруутгадаг би тэгээд түүн шиг байх ёстой юм байхдаа.. би бол өөрийн гэсэн бодолтой бие хүн гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ.. ер нь байхгүй бол би, би л..??
Угтаа бол Үндэсгүй Мод, Модноос ургаагүй Навч гэж юусан билээ, НЭГ л юмдаа..

/маргаангүй амьдрал, маргаангүй харилцаа гэдэг давсгүй хоол гэсэн үг байх.. зүгээр л түүний оронд өөрийгөө тавиад үзвэл, давсаа хэтрүүлэлгүй амтлаад асуудалаа шийдэж чадвал амьдрал яасан сайхан.. "Битгий хувиа хичээ, нар чамтай чамгүй мандана" гэдэг байхаа..
нээрээ л тэвчээд үлдчихмээр юм хорвоод яасан их .. /

Thursday, August 16, 2012

                                 photo by: zzox

тэнгэрийг  далай гээд
тэнд гүн бүр гүн бий гээд
эндээс, өндрөөс удаан харж зогслоо
ийм сайхан төсөөлөлд хэзээ умбалаа даа..

/зүгээр л ганц цэгийг хүртэл өөрөөр хардаг хувь хүний бодлийг яах юм бэ.. хэн нэгний тэнэг төсөөлөлүүд л хамгийн догдлом байдаг, зарим нь бүр тайлбарлах боломжгүй байдаг юм шигээ../

Tuesday, July 31, 2012

Итгэж явсан хүндээ гэнэт хууртагдах шиг л болов
Ийм хачин, олон ааштай тэнгэр гэж бас байдгаа
Сая л та цэнхэртээд л байсан, цэнхэртээд л байсан
Би ч бас цэлмэг л байсан
Сааралтаж одоо юунд бүрхэнэ вэ?
Би таныг дагаад л харанхуйлчихлаа
Охиноороо ингэж битгий тоглооч тэнгэр минь
Оролдоод байвал би чинь тэсэхгүй шүү
Хавар шиг үргэлж гэгэлгэн явдаг зүрхээр минь
Хатгуулаад эхэллээ гэнэт, битгий хуйсагнаач
Таны үүл шиг л хөнгөн бас цэвэрхэн
ЗАЛУУ НАСАНД МИНЬ ТУНГАЛАГ ӨДӨР ОЛОН БАЙГ Л ДЭЭ
/Л.Өлзийтөгс/


Friday, July 6, 2012

өөрийгөө сонс, сонсдоо

өөрийгөө сонс, сонсдоо
болвол чин сэтгэлээсээ
болохгүй бол бусдад таалагдахаар ч яахав дээ
яаж ийгээд л сонс
чадах чадахгүй олон юм хөөсөн дор
чимх чимхээр өөрийгөө сонс
чангарсаар чангарсаар тэр чимээ
чамд үнэнг л хэлнэ..
                                                                    /С.С/