Monday, June 18, 2012

"Илбэ"- Ц.Доржсэмбэ


Юутай энхрийхэн минь
Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь
Даль жигүүрээ би
Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн
Бушуухан чамдаа очих
Далавч минь одоо дэлгэгдэхгүй
Үй түмэн солонгын дотроос
Үнэмшиж дурласан солонго минь
/Ц.Доржсэмбэ/

Tuesday, June 12, 2012

Инаяа- "Нандин дурсамж"

..орхиж болдоггүй нандин дурсамж..
..чи л ганцхан зүрхэнд минь үлдэж дээ
чиний л шивнэсэн үг сэтгэлд минь үлджээ.. 

/би нандин дурсамж, бурам шиг төсөөлөл хоёроороо бүтэн болж амьдардаг хүн../

Friday, June 8, 2012


чиний зүрхнээс л лав биш тийм үгс
миний зүрхэнд хүрч өвтгөөд байна
миний зүрхнээс л урсдаг тийм үгс
чиний зүрхний хаяанд ч буулгүй холдоод байх шиг..

Monday, June 4, 2012

Моддын навч, салхи, тэнгэр гүний алс....
“Мой”, “Друг”, “Зонтик”
Тэнэмэл үгс, энэ мэт гуниг, энгэрийн гурван улиас
Тэнгэр минь!
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ
Хуучин амьдралын үүдэнд шив шинээрээ зогсох
Хув хуурай уруул дээр нойтон цас бутрах
Хундага дарс руу өнгийж гуниг зовлонгоо мартах
Хугарсан балын харандаагаар бүтэн харандаа зурах
Салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхах
Сайхан хүний нүднээс бурхны гэгээг үзэх
Үүрээр сэрчихээд юу ч бодолгүй хэвтэх
Үхмээр санагдсан ч үхэж чадахгүй байх
Хаврын бороо, шүлэг. Алсын алс
Хаа нэгтээ гуйвсан зам
Тэнэмэл бодол, энэ мэт хүсэл. Ээж…
Тэнгэр минь
Тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их вэ?
/ найзын минь статус дээр байсан шүлэг, нээрээ л тэвчээд үлдчихмээр сайхан юм орчлонд яасан их юм бэ?/