Sunday, November 20, 2011

бидний хайртай, үнэтэй, ховор, нандин НАЙЗ минь

Санаж байна.. энэ үед өвөл
Чи одоо хаанаас намайг харж байгаа вэ.. тэнгэр их хол болохоор чи намайг энэ олон хүн дундаас ялгаж харж чадаж байна уу. Би харин чамайг зүүдлэхийг л маш их хүсэж байна бурханд хахууль өгч гоё зүүд зүүдэлдэг хүний зүүднээс гуйгаад ч болов би чамайг зүүдлэмээр байна. хажуугаар өнгөрсөн олон хүнтэй чамайг андуурч гайхаад л зогсчихдог, хааяа.. явдал нь их адилхан хувцас чинь адилхан эсвэл нэр нь адилхан хүмүүс их тааралдах юмаа.. Эсвэл адилхан хүнтэй таараасай гэсэн миний бодлоор тэр хүмүүс надтай тааралдаг байж ч магадгүй. Гэхдээ л бүгд өөр хэн ньч адилхан биш чи биш болохоор чи байсан бол инээгээд л над дээр хүрч ирээд их юм ярих байсан юм. Чамайг бусадтай маргалдахыг харах надад гоё байдаг байж билээ яагаад гэвэл дандаа чи ялдаг болохоор..ялагчийн найз би мангар бардам алхана шүү дээ нэг их юм хожчихсон хүн шиг л.. Чи яагаад надад энэ олон баяраар мэнд хүргэхгүй байгаа юм бэ баяр болох уг нь их гоё тэ гэхдээ надад чамаас ирэх надад итгэсэн намайг хүндэлсэн үг байхгүй болохоор дутуу юм шиг л байна.. одоо надад чиний тухай олон дурсамжыг марталгүй хэвээр нь авч үлдэх юмсан гэсэн их хичээл чармайлт л байна..

Санаж байна.. энэ үед хавар
Найздаа их баярлаж байгаа өдөр бүр маш их баярлаж байна. Чи надад байгаль дэлхийг хэрхэн сонсохыг зааж өгсөн.. тэг ингэ гэж хэлээгүй зүгээр л чиний ачаар би тэднийг илүү ихээр ойлгохыг хичээдэг.. тэд надад хүсэл мөрөөдөлөө ярьж өгдөг байхгүй юу яг чам шиг.. гэхдээ яг одоо би чиний өөдөөс харж байгаад хэзээ дуусах нь бүү мэд тийм их хүсэл мөрөөдөлийг чинь сонсохыг ямар их хүснэ гээч..
байгаль дэлхийг бас хүмүүсийн мөрөөдөлийг сонсох ямар гайхалтай гээч.. би нисэхийг маш их хүсдэг болсон яагаад юм бүү мэд ямар ч байсан гоё л байх ёстой..хүмүүс хүсэл мөрөдөлөө ярихад нүд нь өөр болчихсон байдаг нэг тийм цагаан цайлган ариухан бас нууцлаг.. яг чи надад дуусашгүй их мөрөөдөлүүдээ ярьдаг байсан шиг..
чи надтай, бидэнтэй хамт байгаа юм байна, би мөрөөдөлд хайртай хэвээрээ л бол..

Санаж байнааааааааааа.. энэ үед намар
Тэр намайг сайхан сэтгэлт гэхэд би их баярладаг байсныгаа одоо л хамгийн их мэдэрч байна.. учир нь тэр үгийг түүнээс сонсохын тулд одоо би яаж ч сайхан сэтгэлтэн байгаад, байж болох бүгдийг хийгээд ч хэрэггүй.. найзыгаа санаж байна зүүдэнд минь хааяа нэг хүрээд ирж болохгүй юм уу.. би тэр үед хичээгээгүй байхдаа л бусдад тусалчихсан байдаг байсан бол одоо тийм боломжуудыг их хайдаг болсон, хаа нэгтэйгээс чамай “сайхан сэтгэлт найз минь, би ээжтэйгээ уулзаад чиний тухай хэлсэн ш дээ” гэж хэлнэ гэдгийг чинь сайн мэдэж байна.. салхи, шувуу, нисэх гээд энэ бүгд их хүчтэй сэтгэгдэл төрүүлж нэг мөрөөдөл минь болж байгаа нь чамтай тааралдах юм шиг санагдсандаа л тэр.. би энэ тухай бодоход л нэг тийм хүсэл мөрөөдөлийн ертөнцтэй ойртох шиг санагддаг.. чи яг тэндхийн хүн шүү дээ мөрөөдөлийн ертөнцийнх.. харин тэндээс бүр ч илүү сайхан сэтгэлтнүүдийг надад илгээж, надтай учруулж байгааг чинь мэдэрч байгаа.. энэ итгэлээр амьдрахад л би хангалттай азтай нэгэн байна..

Санаж байна.. өвөл эхлээд чиний төрсөн өдөр боллоо
2011 оны 11 дүгээр сар 19 бишээ 11дүгээр сарын 18ныг тэмдэглэсэн миний, бидний хайртай, үнэтэй, ховор, нандин найзын маань мэндэлсэн өдөр.. биднийг уулзуулсан ямар нэг хүч, бурхан чөтгөр ер нь юу ч байсан ямартай ч бид бүгд хамтдаа НАЙЗУУД байгаад баярлалаа.. би их сургуулиас 4.0 голчтой диплом өвөртлөөгүй харин 4.0-оос хол илүү давсан найзуудыгаа олсондоо л хамгийн их баяртай байдаг.. цаг хугацаа солигдовч хуучрах нь үгүй зүйл байдаг тэр нь та нар миний найзуудаа.. өө тийн яг өмнөх шигээ цасаар мэндэлсэнд их баярлалаа.. чи ч бас биднийгээ их санаж байгаа бололтоо их цас орлоо шүү..

No comments:

Post a Comment