Thursday, July 8, 2010

ХАЙРЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ ЗАЛУУ НАС



Залуу нас гэдэг үгэнд бас тэгээд түүний үнэ цэнэ, дагаад ирдэг аз жаргалд би хэтэрхий их хайртай. хааяа өдөр хоног өнгөрөх бүрт ингээд л залуу нас надаас холдоод байгаадай гэж бодох үед гунигтай байдаг юмаа. нэг удаа бүр энэ тухай хэтэрхий гүн бодсон уу яасан яг төсөөлөөд л ахиад энэ байгаа цаг хугацаа байхгүй, залуу насаар л хязгаарлагддаг юмс гээд л бодсоор арай л уйлчихаагүй. Магадгүй энд бас нөгөө цаг хугацааны гайхамшиг гэх үү гай гэхүү оршдог байх даа. Гэхдээ энэ гутранги үзэл биш харин залуу насаа хайрласан бодол байсан.
Залуу хүн гэдэг тодорхойлолтонд багтаж явах сайхан шүү. Залуу насыг улам бүр өнгөлөн гялалзуулж байдаг зүйл нь миний бодлоор зорилго, хүсэл мөрөөдөл гэж боддогийн. хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаа тэрнийхээ төлөө амьдарч байгаа цөөхөн ч гэсэн хүмүүсийг хараад л баярладаг бас тэрүүхэндээ атаархах сэтгэл төрдөг юмаа.
Саяхан өнгөрсөн сард "Инээмсэглэл" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болж өнгөрсөн. Тэр тоглолтын дараа хамтлагийнхан тоглолтын сэтгэгдэлээ ярьж байхыг зурагтаар үзлээ. Хамтлагийн дуучин Ганболд /одоо бол өндөр намбалаг, намуухан дуугаар их ухаантай зөв ярьдаг өвөө гэхээр арай эвгүй юм нас тогтсон хүн/ "энэ тоглолтыг хийсэнээрээ би ганц зүлийг харуулахыг хүссэн. үр хүүхэд, ач зээ нартаа аав нь, өвөө нь залуудаа ийм зүйлийг хийж явсан юм шүү гэдгийг харуулахыг хүүсэн тэрэндээ ч хүрлээ". Яг л үүн шиг залуу насандаа яг юуг чин сэтглэээсээ хүсэж багйаа түүнрүүгээ л тэмүүлэх шиг сайхан зүйл алга. Эмээ болчоод үр хүүхдүүдээ бахархан дуриах түүх өгүүлж суунадаа...
Залуу насыг улам бүр тордон хайрлахын нууц минийхээр бол хүсэл мөрөдөлдөө үнэнч байж түүндээ хүрэх гэж боддогийн. БИ ЗАЛУУ НАСАНДАА ХЭТЭРХИЙ ХАЙРТАЙ :)

No comments:

Post a Comment