Wednesday, July 28, 2010

яваагүй байгаа

явчихсан, байхгүй л гэдэг юм
гэхдээ яваагүй ээ байгаа
бүр хамт байгаа
өглөөний нараар дамжуулж
өөрөө тэр инээмсэглэдэг
үдшийн сараар дайж
үг шивнэдэг
салхиар илбүүлэн
санасан бүхнээ хэлдэг
яг хажууд минь дандаа байгаа
яагаад ч итгэхгүй нь гэвэл
явчихсан байхгүй гэдэг үг
яваагүй ээ байгаа...

Friday, July 16, 2010

/хэтэрхий ерөнхий байж болох гэхдээ хэтэрхий сайхан үгс дээ минийхээр бол, ямар ч сөрөг тал байхгүй, байлгах ч үгүй/

АЗ ЖАРГАЛ- энэ үгний үнэ цэнийг яг одоо болж байгаа бүхэн л нотолдог өнгөрсөнд үлдсэн бүхэн хэдий сайхан ч дурсамж, ирээдүйд биелэх мөрөөдөл байхгүй болохоор бүр ч худал мэт. яг одоо надад байгаа бүхэн маань тэр чигтээ аз жаргал...
ХАЙР- хайр дурлал гэхээр хуурамч юм шиг санагдаад харин зүгээр л "хайр" гэхээр илүү нандин юм шиг. нандин гэдэг үгийн хамгийн дөхөж очих илэрхийлэл нь хайр байх эсвэл хайрыг илэрхийлэхэд "нандин" гэдэг үг илүү тохиромжтой байж болох. энэ намайг өөрийгөө танихгүй болтол маань өөрчилж чаддаг ганц зүйл...
ЦАГ ХУГАЦАА- хэн буцааж чадах юм бэ? аймшигтай эсвэл гайхамшигтай юмдаа. их хүчтэй юм шиг санагддагийн...
МӨРӨӨДӨЛ- энэ үг залуу насны хамгийн сайхан чимэг гэж боддогийн. бас эцэс төгсгөлгүй их мөрөөдөгч түүний сүүдэр нь л юм шиг энэ үг. мөрөөдөл чинь биелэх тэр мөчид над дээр ирээрэй найз минь хамтдаа шинээр мөрөөдөе...
НАЙЗ НӨХӨД-намайг тосож авах эсвэл түлхэж хаях хүмүүс олон байх гэхдээ тэд бол харин намайг түшиж дэмжих хүмүүс итгэл л гэсэн үг. тэд миний амьдрах итгэлийг улам бүр бадраадаг...
ГЭР БҮЛ-намайг хүн алж хулгай хийсэн ч бид нэг тал. /гэхдээ тийм зүйл болохгүй/ байж болох бүх аз жаргал, амар тайван, сайн сайханыг тэдэндээ өгмөөр байдаг юм. гэр бүл гэдэг тэр чигтээ өгөх ухааныг сургадаг ч байж болох...
ДУУ ХӨГЖИМ-дарарарадаа би чихгүй байсан бол яанаадаа, хамгийн эхний ээлжинд хамгийн сайн хань болох эддээ, бас амьдралыг гоё өнгөөр харахад хамгийн их түлхэц болдог ч байж магадгүй. ер нь л гайхамшиг...
/амьдрал сайхан бүр дэндүү гоё. яг одоо надад байгаа бүхэн маань намайг аз жаргалтай нэгэн болгодог өөр юу хэрэгтэй гэж сайхаан сайхаан :) /

Friday, July 9, 2010

намайг байхгүй бол

намуухан хөврөх хөгжмийн аяыг
надгүй чи мэдэрч чадах юмуу
намуухан уянгалах дуртай дуу чинь
надаар дутахаар сэтгэлд чинь хүрэх юм уу
намуухан намуухан бүх эгшиг аялгуунд
надтай л хамт биш бол уяран хайлах юм уу..

Thursday, July 8, 2010

ХАЙРЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ ЗАЛУУ НАС



Залуу нас гэдэг үгэнд бас тэгээд түүний үнэ цэнэ, дагаад ирдэг аз жаргалд би хэтэрхий их хайртай. хааяа өдөр хоног өнгөрөх бүрт ингээд л залуу нас надаас холдоод байгаадай гэж бодох үед гунигтай байдаг юмаа. нэг удаа бүр энэ тухай хэтэрхий гүн бодсон уу яасан яг төсөөлөөд л ахиад энэ байгаа цаг хугацаа байхгүй, залуу насаар л хязгаарлагддаг юмс гээд л бодсоор арай л уйлчихаагүй. Магадгүй энд бас нөгөө цаг хугацааны гайхамшиг гэх үү гай гэхүү оршдог байх даа. Гэхдээ энэ гутранги үзэл биш харин залуу насаа хайрласан бодол байсан.
Залуу хүн гэдэг тодорхойлолтонд багтаж явах сайхан шүү. Залуу насыг улам бүр өнгөлөн гялалзуулж байдаг зүйл нь миний бодлоор зорилго, хүсэл мөрөөдөл гэж боддогийн. хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаа тэрнийхээ төлөө амьдарч байгаа цөөхөн ч гэсэн хүмүүсийг хараад л баярладаг бас тэрүүхэндээ атаархах сэтгэл төрдөг юмаа.
Саяхан өнгөрсөн сард "Инээмсэглэл" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болж өнгөрсөн. Тэр тоглолтын дараа хамтлагийнхан тоглолтын сэтгэгдэлээ ярьж байхыг зурагтаар үзлээ. Хамтлагийн дуучин Ганболд /одоо бол өндөр намбалаг, намуухан дуугаар их ухаантай зөв ярьдаг өвөө гэхээр арай эвгүй юм нас тогтсон хүн/ "энэ тоглолтыг хийсэнээрээ би ганц зүлийг харуулахыг хүссэн. үр хүүхэд, ач зээ нартаа аав нь, өвөө нь залуудаа ийм зүйлийг хийж явсан юм шүү гэдгийг харуулахыг хүүсэн тэрэндээ ч хүрлээ". Яг л үүн шиг залуу насандаа яг юуг чин сэтглэээсээ хүсэж багйаа түүнрүүгээ л тэмүүлэх шиг сайхан зүйл алга. Эмээ болчоод үр хүүхдүүдээ бахархан дуриах түүх өгүүлж суунадаа...
Залуу насыг улам бүр тордон хайрлахын нууц минийхээр бол хүсэл мөрөдөлдөө үнэнч байж түүндээ хүрэх гэж боддогийн. БИ ЗАЛУУ НАСАНДАА ХЭТЭРХИЙ ХАЙРТАЙ :)

Monday, July 5, 2010

нарны шилийг зүүх нь???

НАРНЫ ХАР ШИЛИЙГ
НАРНААС ХАМГААЛЖ ЗҮҮДЭГ БОЛОХООС
НУЛИМСАА НУУХ ГЭЖ ЗҮҮДЭГГҮЙ ЮМ
НУЛИМСЫГ НЬ АРЧИХ ГЭЖ БИШ
НУУГДАЧИХСАН СЭТГЭЛИЙГ НЬ ТАЙТГАРУУЛДАГ ЮМ..

тэр гарцаагүй урлагийн хүн-гайхалтай








photo by: Tsegi

Харанга-ийн Лхагваа энэ хүн үнэхээр яалт ч үгүй цаанаасаа гэдэг шиг л урлагийн хүн мөн юм байна гэдгийг өчигдөр болсон түүний "найзуудаа нааш ир" хэмээх тоглолтыг үзээд мэдэрлээ.. тэр тайзан дээр гарч ирэхэд хүн бүр л чин сэтгэлээсээ баярлаж байсан, бас тэр үнэхээр чин сэтгэлээсээ бүхий л эд эсээрээ дуу хөгжим, урлагт хайртай хүн юм билээ.. түүний таван өнгийн хадагтай микрофонд тэрнээс өөр ойртох хүн байгаагүй их хүндэтгэл шүү..
Тэр "урлагт морь нохой мэт зүтгэнэ" гэж хэлдэг гэсэн түүндээ ч хүрч яваа хүн шиг санагдсан. бас "тоосго" нэртэй түүний нарсанд байхдаа байгуулсан хамтлаг нь ирж хамтдаа дуулсан. Тэр хамтлагийнхан яг л хамгийн их хүсэж байгаа зүйлээ дуундаа шингээж дуулж байгаа болохоор яг нэг санаа алдмаар ч юм шиг Гүрээ ахын хэлдэгээр хамрын самсай шархирмаар ч юм шиг санагдсан шүү зүүдээрээ холбоотой, заавал очно гээд л..
нөгөө сэтгээлээс хийсэн бүхэн сэтгэлд хүрдэг гэдэг шиг л энэ тоглолт гайхалтай болсон. жил бүр наадам болж зохион байгуулагдах юм билээ. Тэгэхээр ирэх жилийн тоглолтыг хүлээх л үлдлээ дээ..

Friday, July 2, 2010

Салхины чимээг мэдрэх гэж хичээдэг болж.

Хүн өөрөө туулж байж л мэдэрдэг гэж үнэн шүү. Салхи ийм их хүчтэйг саяхан л ойлголоо. Намуухан салхи хөнгөхөн гунигийг авчраад сэвэлзээд өнгөрөхөд би чинь тэр их мөрөөдөлд ядаж өнцөгт нь ч гэсэн хүрэх ёстой шүү дээ гэсэн бодол аяндаа урсаад л ирдэг.
Хэрвээ салхинд хэл гэж байвал тэрийг нь сураад дандаа салхинд суухсан инээлдээд л биелэх биелэхгүй нь хамаагүй мөрөөдөөд, хэзээ ч гаргалгаа байхгүй зүйлд маргалдаад л, бас салхинд хайртай тэдэн дээрээ очоод хамтдаа их удаан суух юмсан...
...Салхи намуухан үлээгээд шивнээд явсан уу
Сайн явж хүрээрэй
Санана гэхдээ гунихгүй ээ
Салхи сэвэлзээд л сайхан байна
Мөрөөдөлийн чинь захад нь ч гэсэн
Маргааш заавал хүрнэ ээ...