Friday, January 7, 2011

хоёр бүсгүйн- Нүд

Энд хоёр бүсгүйн тухай. Бишээ хоёр бүсгүйн тухай биш тэдний нүдний тухай юм байна. Нэг нь байнга хар нүдний шил зүүдэг, нөгөө нь хааяа.. эхний бүсгүй хар шилтэйгээ л хүчтэй харагддаг. Харин азаар гэхүү эзээр гэхүү хар шилний цаана нуугдах нүдийг харсан. Их гунигтай юм билээ, их гомдол, цөхрөлөөс асгарах нулимс дүүрэн юм шиг л бас их ганцаардал. Нөгөө бүсгүйн нүд бараг л ижилхэн, харин хааяа хар шил зүүдэг нь тэр их нулимсыг тэвчээгүйх байх.. тэдний нүдийг хараад тэднийг тэврээд уйлмаар санагдсан.. гэхдээ тэд бусдад тэврүүлээд уйлахааргүй тийм л мундаг хүмүүс..

"дандаа"-н тухай



-Дандаа гэж ямар хугацаа юм бэ?

-Чиний нас хүрэхгүй тийм хугацаа гэхдээ зөвхөн миний бодлоор.

-Аан тэгвэл овоо урт л юм байна.

-Харин чинийхээр дандаа гэж ямар хугацааг хэлдэгийн?

-Дандаа гэж үү.. бороо ороход, цас будрахад, гоё нар мандахад бас жаргахад, уйлахадаа, баярлахдаа, гомдохдоо, догдлохдоо, зүгээр л цонхоор харахад, ууттай бэлэг хараад, кино үзээд, дуу сонсоод гээд ер нь байж болох бүх л сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хамгийн түрүүнд чамд л хэлмээр санагдах сэтгэгдэл надад байсаар байхыг л дандаа гэж хэлнэ.

-хөөх нээрээ энийг л дандаа гэмээр юм байна. Байна ш дээ Би дандаа хамт л байнаа чамтай..

Энгийн амьдрал/биш

Тэр энгийн гэхдээ хангалуун амьдралтай.. бусдаас гуйхгүй бусдад ч учиргүй туслахгүй.. өглөө бүр нар нэг ижилхэн энгийн харагддаг, шөнө бүр ганцаараа санаа алддаг.. гэхдээ түүнд хэзээ ч хэцүү санагдаж байгаагүй учир нь тэр хүчтэй эмэгтэй бусадтай харьцуулахад гэр бүлийн бухимдах асуудал байхгүй олсон хэдээ үрж биш хурааж чаддаг бусдын нүдээр бол эрх чөлөө ханхалсан тийм хүн. Гэхдээ магадгүй эрх чөлөө гэж өөрийн гүйцэлдүүлэх боломжгүй хүслийг л хэлдэг байж ч болох..

Харин саяханы нэг өдөр тэрэнд энгийн бус хэцүү зүйл тохиолдсон. Тэр өвчтэй болж, эмч эдгэхгүй гэж хэлсэн.. ингээд л энгийн хангалуун эрх чөлөө бүхэн юу ч биш болж хувирсан.. энэ бүх зүйл юу байсан гэж.. ердөө хоёр сар хиртэй л хугацаа, хэтэрхий богинохон.. бүгдийг энгийнээр хардаг түүнд эндээс энгийн сайхан амьдрал нь түртмээр их уйтгар гуниг болсон.. эцэст нь тэр хураасан хэдээ энгийн бус зүйлсэд зориулахаар шийдсэн.. том цонхтой цэлгэр байрыг хоёр сарын хугацаатай түрээслэж, сэтгүүл дээрхи зураган дундаас аятайхан харагдсан бүгдийг захиалсан.. эрүүл мэнддээ хайртай цагаан хоолтон хамгийн сайхан гэх амттай стейк идэж, албаны хувцасаа торгон хөнжлийн даавуугаар сольсон.. багадаа авч чадаагүй улаан цахилгаан гитараа ч авсан гитарны ид шидийг гаргахгүй ч удаан хүссэн болохоор өөрийн болгоход сайхан байсан, тэгээд улаан гитараа тэврээд унтсан шөнө тэр урьдных шигээ ганцаардаж санаа алдаагүй харин ч сайхан нойрссон.. тэр өмнө нь бусдад тохируулж амьдарч байсанаа энэ хэдхэн өдрүүдэд ойлгож залуу насаа хайрлаж чадаагүйдээ харамссан.. харин зүгээр л хамгийн эхлээд толгойд нь бууснаар ямар ч эргэлзээгүй бүгдийг хийж байгаадаа баярлаж бүр уйлж байлаа.. энэ хугацаанд тэр бүх зүйлээ өөрчилсөн бүр бүгдийг, захиалгаар тавилга хүргэж ирэх хар залуутай бас хоол хүргэж ирэх залуухан охинтой ч унтсан, сайхан байсан.. магадгүй тэр эрүүл байсан бол энэ бүхний тухай бодох ч үгүй байсан биз.. хоёр сар богинохон хугацаа ч гайхалтай экстрим бүгд багтсан.. тавилга хүргэж ирдэг хар залуу түүнтэй унтаад маргааш нь түүнд баглаа цэцэгтэй ирсэн баярласандаа тэр биз учир нь хар залуу гэртээ очоод эхнэрийгээ хуурсандаа харамсаж бас их хайртайгаа мэдсэн, харин үүнийг нь манай бүсгүй мэдрүүлж өгсөн. бас хоол хүргэж ирэх охин муу залуутай нийлэхээс татгалзаж илүү сайхан амьдралыг сонгож сургуульд сурахаар шийдсэн. Үүнд ч мөн адил манай бүсгүй л тусалсан.. түүнд үлдсэн богинохон хугацаа хоёр хүнд магадгүй тэдэнтэй холбоотой хорин хэдэн хүнд шинэ хаалга нээж өгчдээ.. харамсмаар ч юм шиг ийм үнээр олдох бодол, зорилго гэж байдаг байжээ.. бүгдийг энгийн бус болгох гэсэн үлдсэн хугацаа ч дуусах дөхөж байна өдрөөс өдөр хоёрхон сар шүү дээ.. тэр энэ бүх хэнд ч хэрэггүй бүгдийг хийж чадсандаа баярлан инээж, иймхэн хугацаа байгаад харамсан бас хорогдон уйлсаар хэдэн хоног угаалгын өрөөний шалан дээр унтлаа.. үхэж байгаа шүү дээ лааны гэрэл бүдгэрдэг шиг бага багаар үхэж байгаа.. аймшигтай хэлэх үг ч олдохгүй зөвхөн нулимс л урсна.. хаалганы хонх дуугарлаа, байрны эзэн ирэх долоо хоногт түрээсийн хугацаа дуусах болсоныг мэдэгдэх гэж иржээ.. хоёр сар болчихжээ хурдан байна шүү.. хачирхалтай ганц зүйл тэр эмчийн хэлсэн ёсоор үхэх ёстой, харин тийм шинж ер алга.. ахиад эмнэлэг орж шинжилгээ өглөө.. бүр ч гайхалтай ёстой хэлэх ч үг алга ганцхан нулимс л урсана.. баярласандаа тэрэнд хэлэх үг ч олдсонгүй өвчин түүнийг хаяад явчихаж.. үгүй ээ тэр өвчинг хаячихаж шүү дээ.. энэ их ховор тохиолдол, хэрэгтэй өөрчлөлт түүнд шинэ бас их сайхан амьдрал бэлэглэжээ.. эргэж түрээсийн байрандаа очиход түүнд ямар ч мөнгө үлдээгүй харин сэтгүүлийн хуудаснаас амилсан үнэтэй зүйлс л байлаа тэр улаан гитарнаас бусад бүгдийг зарлаа бүр 400 доллараар авсан гэрлийн бүрхүүлийг 15 доллараар зарж орхилоо.. тэр хүүхэд насны мөрөөдлөөс үлдсэн улаан гитараа үүрээд шинэ амьдралруугаа чин сэтгэлээсээ инээмсэглэн аз жаргалтай алхаж байна.. амьдрал сайхан биш гэж үү..

/нилээд дээх нь үзэж байсан киног өөрийнхөөрөө буулгачихлаа, тэр киног дундаас нь үзэж байсан юм гол дүрийн эмэгтэйх нь инээдэггүй уйтгартай царай таалагдаад үзэж байснаа санаж байна.. ажил хайгаад хямралын үе байсан болохоор энэ киног үзээд хэсэг сайхан болсон шүү.. ямар ч нэртэй юм бүү мэд ямартай ч их гоё кино байсан баярлалаа гэж хэлмээр../



Thursday, December 30, 2010

зүүд л хүсэж байна

Баярын бэлэг гэж
Зүгээр л зүүд хүсэж байна
Илүү юу ч хэрэггүй
Амттай чихэр, оргилуун дарс гээд
Авчихмаар өөр юм алга
Зүгээр л зүүд
Яг одоо, эсвэл ирээдүй биш
Зүгээр л өнгөрсөн дурсамжаа
Зүүдлээсэй чиний байсан өдрүүдийг
Хиргүй инээмсэглэлийг, мөрөөдөлтэй чинь
Ахиад ганц л сонсмоор байна найз минь
Зүгээр л зүүд хүсэж байна..

хоёр цэг..

-хоёр цэгний утгыг мэдэх үү
-мэдэхгүй ээ юу гэсэн үг юм бэ
-хүмүүс ирүүдүйг эсвэл үргэлжлүүлэх гэсэн утганд дандаа гурван цэг тавьдаг харин би ирээдүйг ойрхон гэж хоёроор тэмдэглэдэг, миний ирээдүй хол биш ойрхон юм шиг санагддаг юм..
-аан тиймүү их сонин юмаа. би харин гурав эсвэл дөрөв тавыг бичдэг хэлэх үг их байгаа гэсэн утгаар
-сонин шүү зүгээр л цэгийг хүртэл өөрөөр харж болдог..
/зүгээр л цэгийг хүртэл өөрөөр хардаг хувь хүний бодол гэж сайхан юм даа яг чам шиг сэтгэх хэн ч байхгүй гээд л бодохоор../

Friday, November 26, 2010

нар хүртэл толботой шиг
нам гүм угтаа чимээтэй..

мөрөөдөл гэж сайхан шүү



-Чи мөрөөддөг үү?

-Мөрөөддөг гоё ш дээ..

-Яаж мөрөөддөг гэж?

-Зөвхөн өөрийнхөө дураар тэр дургүй болохоор тэгчих боловуу гэж бодох юмгүй тэгж мөрөөддөг. Хэн ч халдаж чадахгүй зөвхөн миний санасанаар эрх чөлөөтэй..

-Эрх чөлөөтэй гэнээ. гоё юм байна ш дээ тэгээд ямар эрх чөлөө?

-Чамайг байлгаж бас байхгүй болгож ч мөрөөдөж болно. Чамайг хайрлаж бас үзэн ядаж ч мөрөөдөж болно. Энэ бол зөвхөн миний л дур..

-Аан......

/бодлогоширсон нь: “..мөрөөдөлд нь байгаасаа..”/