Monday, April 9, 2012

lonely LONELY- Feist



өдөр бүр өөр байх юм гэж байсан харин жил бүр бүр ч өөр шүү.. "ганцаардана гэж үгүй дээ" гэж бардам хэлж байсан хүн одоо харин өөрөө ч мэдэлгүй ганцаардаж байна.. чи дэргэд минь байсаар байхад хүртэл бүр илүү айдас төрөх шиг, өнөөдөр л ингээд дуусчихвал маргааш чи холдчих юм шиг ийм өрөвдөлтэй бодлоор өөрийгөө хүлж дуусах нь..

/одоо л энхрийлэхгүй бол
одоо л яг байгаагаар минь хайрлахгүй бол
эргээд бууж ирэхгүйгээр би
эндээс холын холд нисэх гээд байна../

Tuesday, April 3, 2012

Миний БАТСУУРЬ /СУУРИА

Түүнийг Батсуурь гэдэг гэхдээ бүгд Сууриа гэж дууддаг.. тэр нэг удаа надад
"миний мэдэх ганц л бурхан байгаа тэр нь ээж" гэж хэлэхэд нь би өөрийгөө түүний эгч нь гэж бодохоосоо ч ичихийн зэрэгцээ ийм зөв бодолтойд нь дүүгээрээ бахархаж байсан.. шөнийн 3цагт од харвахыг харьяа гэхэд хамт явдаг, мөнгөгүй мөртлөө хулгайгаар тоглолт үзэхээр бас л хамт явдаг гээд ер нь бол миний тэнэг мөрөөдлүүдийг чин сэтгэлээсээ сонсдог цөөхөн хүний нэг нь тэр.. түүний мөрөөдлүүд бараг минийхээс ч бодит учир нь тэр өөртөө итгэж чаддаг болохоор тэр байх..
дараа төрөлдөө Сууриагийнхаа дүү нь болж төрөхсөн.. би чамд ийм их итгэдэг..

/ер нь бол дараа төрлийнхөө гэр бүлийг бүрдүүлж байнадаа өмнө нь бас найздаа "би чиний охин чинь болж төрнө" гэж хэлж байсан../

Monday, March 19, 2012

Pink Floyd

намайг газууруулдаг чамтай л бол
насаараа галзуу явсан ч яах вэ
намайг уйлуулдаг чиний л хажууд бол
насаараа уйлж явсан ч яах вэ
намайг гэгэлзүүлдэг чиний л төлөө бол
насаараа зүрх минь дэлссэн ч яах вэ
надтай дандаа хамт үнэнч чамд
насаараа талархана уянга яруу хөгжим минь..

Sunday, March 11, 2012

My name is Khan /2010/



энэ киног үзсэн чинь "Аз жаргал хаа сайгүй байдаг юм байна" гэдэг бодол л салахгүй байх чинь..
"Аз жаргал хаа сайгүй байдаг юм байна",, "Аз жаргал хаа сайгүй байдаг юм байна"..

Monday, March 5, 2012

намайг хайрладаг НАР шиг..

өдрөөс өдөр өөр, өөр л байдаг.. энэ үгийг өөртөө хэлж тайвшруулсаар маргааш сайхан өдөр ирнэ гэдэгт итгэж явах.. үгүй яахавээ болохгүй юм гэж байхгүй ш дээ-амьсгаа авалдаа..
.."нар манддаг гэдгийг л мартчихалгүй алхаарай" гээд хаа нэгтэйгээс шивнээд өгөөч дээ..
өмнө нь нар бид хоёр сайн найзууд байсан бололтой.. тэр одоо ч байгаа харин би, би л тэр миний хажууд байсаар байхад анзаарахгүй явж, өөдөөс нь инээчихэлгүй наргүй ертөнцөд амьдардаг хүн шиг л алхах юм.. болохгүй ш дээ болохгүй.. мэдрэл, мэдрэмжтэй байлдаа.. намайг хайрладаг НАР шиг өгөөмөр болчих юмсан..

Thursday, February 16, 2012


..жишээ нь цасаар байлдах тухай томчууд яагаад бодохоо больчивдоо.. би найзуудыгаа эсвэл үеийн нэгнийгээ цасаар байлдах уу гэвэл намайг яаж гайхсан харцаар харах болдоо гэж бодож байх юм.. гэхдээ л энэ чинь одоо энгийн-аз жаргалтай л өдрүүдийг өнгөрөөмөөр л байна шүү дээ..

Thursday, February 9, 2012

Эргэлзээ алга..

ямар ч бүр ямар ч эргэлзээ алга
чамайг хайрласаар байхад
ягаан сарнайд дургүй ээ
чамаас хүлээхгүй тэдэн шиг