Tuesday, June 24, 2014

Luther Vandross - Dance With My Father





Дуу хөгжим хэзээнээсээ л хүнд хэрэг болох юм даа..

Аавыгаа санасаар 6 сар өнгөрсөн байна..

Гуниглах хэрэггүй харин сайхан амьдар, нэрээ бичихдээ хүртэл хамт байгаа болохоор бүүр илүү сайхан амьдрахын тулд хичээ, харц дээгүүр явдаа аавын хайртай шар охин минь..


Wednesday, September 4, 2013

Салхи ааааааа,, салхи аааааа

Салхи ямархан сэвэлздэгийг
Салхи надтай ярилцдагийг
Санаа алдахад минь аргаддагийг ч
Санахаа байж шүү дээ би
Энэ чинь би биш байна
Эргээд хайгаад олохгүй байх шиг
Эртний, энгийн өөрийгөө хаана гээчив дээ..

Sunday, January 13, 2013

For me... Formidable - Charles Aznavour


-би бол хөгийн новш
-үгүй тийм биш
-би угаасаа л ийм хөгийн амьтан
-үгүй ээ, чи тийм биш
-чи яаж мэдэж байгаа юм айн?
-надад байгаа хамгийн хамгийн нандин хүнийг чи яахлаараа ингэж миний зөвшөөрөлгүй муухай хэлдэг.ийн, ахиад тэгээд хэлээд үзээрэй!!! 
-/хөөх, ахиад энэ тухай бодох ч хэрэггүй юм байна../

Saturday, November 17, 2012

миний ховор НАЙЗ..

        Өдөр бүр л би хэн нэгнээс суралцсаар, бусдаас үлгэр дурайлал авч, зүгээр л үнэгүй их олон хичээлийг сурч байдаг.. Харин 2005 онд оюутан болоод танилцсан Дарханы найзаасаа би маш ихийг суралцсан.. тэр өндөр нуруутай, бор царайтай, нүүр дүүрэн сайхан инээмсэглэдэг, жаахан Чаплин шиг алхадаг, анх нэг хар пиджак өмсдөг тэр нь өөрт нь их гоё зохидог байж билээ.. хамт номын санд хичээлээ давтах гэж орчоод учиргүй гүн ухаан, философийн ном уншаад суучихдаг, их дэлгүүрийн өнцөг булан бүрээр хамт хэсдэг, ээжийнхээ тухай их нандин дурсамжуудаа надад нуулгүй ярьдаг, өвлийн хүйтэнд нэгдүгээр хороололоос мэргэжилтэний 20 хүртэл хамт алхачихдаг, хэзээ ч мөрөөдөхөө зогсоодоггүй, ханиад хүрэхээрээ бүүр хөгийн царайлчихдаг, намайг дандаа хүндэлдэг миний хайртай найз чамайг их санаж байна..
      Чамаас би мөрөөдөлийн ид шидийг, алхах сайхан болохыг, хэзээ ч бууж өгч болохгүйг, жинхэнэ найзын үнэ цэнийг, жирийн бүх зүйлсэд сайхан нь нуугддаг болохыг, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах хэрэгтэйг, бас сүүлд чи өөрөө миний хажууд байхгүй ч гэсэн байгаль дэлхийг сонсох хичнээн хэрэгтэй болохыг суралцсан..  
ховор НАЙЗДАА төрсөн өдрийн мэнд хүргэе..

Sunday, November 4, 2012

Хамгийн нам гүм, чимээгүй хүмүүс
Хамгийн чанга хашгираан дунд
Харагдахгүйгээр хамаг л үсээ зулгааж
Галзуу хүн шиг, гарцгүй юм шиг
Өмөрч, уймарч гүйцээд 
Өөрөөсөө хүртэл нулимсаа нуун шаналдаг..

/ энэ их нүргээнд, эмх замбараагүй чанга орилоонд тэсэхээргүй болж байх чинь вэ../

Thursday, October 18, 2012

Бэлэг

-би чамд амьдралдаа ямар нэгэн юм өгч байгаагүй юм байна..
-чи зөндөө ихийг өгсөн.. хайр хайр хайр, үүнийг чинь хайрцагт хийж, туузаар боож болдоггүй юм чинь дээ..
-ааа баярлалаа.. хайртай хайртай хайртай..

Friday, September 28, 2012

Намар яг...


                                        Намар яг хэзээ ч явуулмааргүй зочин шиг
                                        Намар яг намайг уйлуулах гээд
                                        Намар яг насаараа хамт юм шиг хирнээ
                                        Надаас явчихдаг яг түүн шиг л...